7 ДУГААР САРЫН 29-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

Энэ өдөр нийт 144,497,251,906 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.
2026 оны 7 дугаар сарын 29-ний өдөр энгийн арилжаагаар 41 хувьцаат компанийн 378,866,494 төгрөгийн үнийн дүн бүхий 706,338 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 20 компанийн хувьцааны ханш өсч, 16 компанийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн ханш тогтвортой байлаа.
Үүнээс Таван толгой ХК (TTL +10.36%), Эрдэнэс сольюшинс ХК (AMT +8.89%), Дархан нэхий ХК (NEH +4.46%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Крипто Үндэстэн ХК (CNF -14.91%), Ард Даатгал ХК (AIC -3.16%), Монос хүнс ХК (MFC -1.84%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.
Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар:
Хөрөнгө оруулалтын 3 сангийн нийт 8,005 ширхэг нэгж эрх 12,288,411 төгрөгөөр,
Хөрөнгөөр баталгаажсан 2,050 ширхэг үнэт цаас 204,980,000 төгрөгөөр,
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 48 ширхэг үнэт цаас 4,800,470 төгрөгөөр,
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 30 ширхэг үнэт цаас 3,000 ам.доллар (10,778,310₮)-оор тус тус арилжигдсан байна.
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:
"Энержи Ресурс" ХХК-ийн 2 багц 12,800 тонн Баяжуулсан коксжих нүүрс 12,736,000 юань буюу 6,760,523,520 төгрөгөөр,
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 10 багц 64,000 тонн Эрчим хүчний нүүрс /Битумт, үл барьцалдах нүүрс/ 4,313,600 ам.доллар буюу 15,497,772,672 төгрөгөөр,
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 10 багц 64,000 тонн Баяжуулсан сул коксжих нүүрс 8,665,600 ам.доллар буюу 31,133,507,712 төгрөгөөр,
"Энержи Ресурс" ХХК-ийн 3 багц 19,200 тонн Баяжуулсан дунд зэрэг үнстэй, хагас хатуу коксжих нүүрс 8,736,000 юань буюу 4,637,243,520 төгрөгөөр,
"Эрдэнэт Үйлдвэр" ТӨҮГ-ын 8 багц 7,248 тонн 22.35%-ийн зэсийн агуулгатай баяжмал 23,897,018.4 ам.доллар буюу 85,856,490,796.97 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.
Энэ өдөр нийт 144,497,251,906 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс 2.56%-иар өсч, 55,325.06 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 14,104,790,907,703 төгрөг боллоо.
Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ