MSE

БҮРТГЭЛ ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТЭН

Хяналт, зохицуулалтын газарFULL TIME
Цалин хэлэлцэнэ

Гүйцэтгэх үндсэн үүрэг

  • Үнэт цаас бүртгүүлэхээр ирүүлсэн хүсэлтийг хүлээн авах, зөвлөгөө өгөх;

  • Хүсэлт гаргагч нь хууль тогтоомж, журам зааварт заасан шалгуур, нөхцөл шаардлагыг хангаж байгаа эсэхийг шалгаж, шалгалтын тайлан, дүгнэлт санал гаргах;

  • Хөрөнгө оруулагчдад төдийгүй байгууллага, цаашлаад зах зээлийн нэр хүндэд нөлөөлөх эрсдэл учирч болзошгүй нөхцөл байдлыг судлан, дүгнэлт, санал гаргах;

  • Бүртгэлтэй үнэт цаас, түүнийг гаргагчийн үүргийн хэрэгжилтэд хяналт тавих;

  • Бүртгэлийн үйл ажиллагаатай холбоотой тайлан, мэдээг гаргах;

  • Бүртгэлийн үр нөлөөг дээшлүүлэх чиглэлээр судалгаа шинжилгээ хийх, сургалт, сурталчилгаа хийх;

  • Үнэт цаас бүртгүүлэх хүсэлтэй компаниудад заавар, зөвлөгөө, чиглүүлэг өгөх,

  • Ажлын байрны тодорхойлолтод заасан бусад ажил үүргүүд;

Ажлын байранд тавигдах шаардлага

  • Бизнесийн удирдлага, банк, санхүү, эдийн засаг, нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн;

  • ҮЦЗЗ дээр ажиллах эрхтэй,

  • Баримт бичиг боловсруулах чадварыг эзэмшсэн;

  • Англи хэлний бичгийн болон ярианы дундаас дээш түвшний чадвартай;

  • Судалгаа, шинжилгээ хийх, дүгнэлт өгөх чадвартай;

  • Тогтвор суурьшилтай ажиллах, мэргэших сонирхолтой;

  • Идэвхи санаачилгатай, бүтээлч, хариуцлагатай;

  • Харилцааны ур чадвартай, илтгэх чадвартай;

  • Багаар ажиллах чадвартай;

  • Microsoft office-ийн программууд дээр ажиллах чадвартай;

  • Mэргэшсэн санхүүгийн шинжээчийн шалгалтыг давсан (CFA), хууль эрх зүйн мэргэжилтэй, төслийн менежмент ба банк санхүүгийн байгууллагад зээлийн эдийн засагч, зээлийн эрсдэлийн ажилтан хийж байсан туршлагатай тохиолдолд давуу тал болно.

Нэмэлт мэдээлэл

  • Уян хатан цагийн хуваарь

  • Улирлын гүйцэтгэлийн урамшуулал

  • Эрүүл мэндийн урьдчилсан сэргийлэх үзлэг

  • Цалинтай чөлөө

  • Жилийн гүйцэтгэлийн урамшуулал

Хэлтэс
Хяналт, зохицуулалтын газар
Байршил
—
Ажлын төрөл
FULL TIME
Сүүлчийн хугацаа
2026-07-31

Анкет илгээх

Энэ ажлын байрны өргөдөл хүлээн авах хугацаа дууссан.

БҮРТГЭЛ ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТЭН · Монголын Хөрөнгийн Бирж