№ | Газрын нэр | Газрын чиг үүрэг | Албаны нэр | Албаны чиг үүрэг |
|---|---|---|---|---|
1 | Гүйцэтгэх удирдлага | Дотоод хяналтын алба | Компанийн хэмжээнд баримталж буй бодлого, үйл ажиллагааг хууль тогтоомжийн дагуу явагдаж буй эсэхд хяналт хэрэгжүүлэх, эрсдлийг тодорхойлж, удирдах, зохистой түвшинг хангах, бодитой үнэлэх, үйл ажиллагааны үр нөлөөг дээшлүүлэх, удирдлагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх | |
2 | Бизнес хөгжлийн газар | Монгол улсын болон дэлхийн эдийн засаг, санхүүгийн салбарын чиг хандлагад нийцүүлэн үнэт цаасны зах зээлийг хөгжүүлэх, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг зах зээлд нэвтрүүлэх бодлого, стратегийг тодорхойлох, хэрэгжүүлэх, компанийн бизнесийн үйл ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, компанийн үйл ажиллагаа, арилжаатай холбоотой мэдээ, мэдээллийг түргэн шуурхай боловсруулж, олон нийтэд түгээх, үнэт цаасны зах зээлд оролцогчдын үйл ажиллагаанд холбогдох хууль тогтоомж, эрх зүйн актын хэрэгжилтийг мөрдүүлэх, хяналт тавих, стратеги төлөвлөгөөг гарган хэрэгжүүлэх, компанийн үйл ажиллагааны үр ашгийг нэмэгдүүлэх | Маркетинг, олон нийттэй харилцах алба | Компанийн маркетинг, олон нийттэй харилцах бодлогыг тодорхойлох, стратеги төлөвлөгөөг үр дүнтэй хэрэгжүүлэх, хөрөнгийн зах зээлийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, олон нийтийг үнэн зөв мэдээ, мэдээллээр хангах, компанийн брэндинг, дүр төрхийг тодорхойлох |
3 | Зах зээлийн хөгжлийн алба | Үнэт цаасны зах зээлийн хөгжлийн бодлого, чиглэлийг тодорхойлох, стратеги төлөвлөгөө боловсруулах, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгож хөрөнгийн зах зээлийн хөрвөх чадварыг нэмэгдүүлэх, зах зээлийн идэвхижүүлэлт хийх | ||
4 | Захиргаа, санхүүгийн газар | Компанийн дотоод зохион байгуулалт, захиргаа, санхүү, аж ахуйн үйл ажиллагааг удирдлагаар хангах, төсвийн гүйцэтгэлд хяналт тавих, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, байгууллагын соёл, ёс зүйг төгсөлдөржүүлэх, үр ашигтай удирдлагын тогтолцоог хэрэгжүүлэх орчинг бүрдүүлэх | Захиргааны алба | Компанийн статусыг тодорхойлох, хэвийн үйл ажиллагааг хангах орчин нөхцлийг бүрдүүлэх, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, гадаад дотоод хамтын ажиллагааг хөгжүүлэх, хүний нөөцийн бодлогыг тодорхойлох, компанийн соёл, ёс зүйг төгөлдөржүүлэх, үр ашигтай удирдлагын тогтолцоог бий болгох |
5 | Санхүүгийн алба | Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль болон холбогдох хуулиудыг хэрэгжүүлэх, санхүүгийн тайлан мэдээллийн ил тод, үнэн зөв, тасралтгүй үйл ажиллагааг бүрдүүлэх, Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг хангах, санхүүгийн ажил гүйлгээг НББОУ-ын стандартын дагуу үнэн зөв бүртгэх, тайлан тэнцлийг хууль журамд заасан хугацаанд бэлтгэх, тайлагнах | ||
6 | Хуулийн алба | Компанийн үйл ажиллагаа болон зохицуулагч байгууллагаас гаргасан хууль, дүрэм, журмын хүрээнд компанийн дотоод дүрэм, журам боловсруулах, хянах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, хууль, хяналтын байгууллагад компанийг төлөөлөх, компанийн удирдлага, ажилтнуудад хууль, эрх зүйн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх, үйл ажиллагааны хүрээнд гарч буй тушаал, шийдвэр, тогтоол, баримт бичгийн хууль эрх зүйн нийцсэн байдалд хяналт тавих | ||
7 | Уул уурхайн бүтээгдэхүүн, арилжаа бүртгэлийн газар | Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль, уул уурхайн бүтээгдэхүүний бүртгэл, арилжаатай холбоотой дүрэм, журам, зааварын хүрээнд уул уурхайн бүтээгдэхүүний арилжааг тогтоосон хугацаанд тасралтгүй, ил тод, шударгаар зохион байгуулах, биржээр арилжаалагдахаас гэрээг бүртгэх, гэрээний хэрэгжилтэнд хяналт тавих, арилжаанд оролцогчийг бүртгэх, арилжаанд оролцох эрх олгох, арилжаалах бүтээгдэхүүний агуулах, терминал, тээвэр логистик, шинжилгээний лабораторт итгэмжлэл олгох цуцлах, уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны зохицуулалтын орчныг боловсронгуй болгох чиглэлээр судалгаа, шинжилгээ хийх, бүтээгдэхүүн зах зээлийн судалгаа хийх, ажлын хэрэгжилтийг хангах | ||
8 | Үйл ажиллагааны газар | Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, үнэт цаасны бүртгэл арилжаатай холбоотой дүрэм, журам, зааврын хэрэгжилтийг хангах, үнэт цаасны арилжааг тогтоосон хугацаанд тасралтгүй, ил тод, шударгаар зохион байгуулах, холбогдох мэдээллийг түргэн шуурхай боловсруулж, олон нийтэд түгээх, компанийн хэвийн үйл ажиллагааг хангахад зайлшгүй шаардлагатай мэдээллийн технологийн бодлого, стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлж, арилжааны үйл ажиллагааны болон дэд бүтэц, системийн хэвийн, тасралтгүй ажиллагааг хангах, түүний хадгалалт, хамгаалалт, ашиглалтын аюулгүй байдалд хяналт тавих | Мэдээллийн технологийн алба | Уул уурхайн биржийн арилжаа, үнэт цаасны зах зээлийн анхдагч болон хоёрдогч зах зээлийн арилжааг хэвийн явуулах, бирж дээрх арилжааны тасралтгүй, ил тод, шударга байдлыг хангах, арилжааны дараах мэдээ тайланг нэгтгэн боловсруулах, арилжааны үйл ажиллагааг сайжруулахтай холбоотой судалгаа хийх, компанийн ажилтнуудыг өдөр тутам хэвийн үйл ажиллагааг хангах чиглэлд компьютер, тоног төхөөрөмж, сүлжээ, аюулгүй байдлын холбогдох арга хэмжээг цогцоор авч хэрэгжүүлэх, хэвийн найдвартай байдлыг хангах |
9 | Арилжааны алба | Үнэт цаасны арилжааг холбогдох хууль, тогтоомж, журам, зааврын дагуу тогтоосон хугацаанд тасралтгүй, ил тод, шударгаар зохион байгуулах, арилжаатай холбогдох мэдээ мэдээллийг түргэн шуурхай боловсруулж, олон нийтэд хүргэх, арилжааг зохион байгуулах, арилжааны үйл ажиллагааны үр дүнг сайжруулах, судалгаа тооцоолол хийх, үр дүнг сайжруулах | ||
10 | Хяналт, зохицуулалтын газар | Үнэт цаасны зах зээлийн тухай хууль болон үнэт цаасны бүртгэл, арилжаа, хяналт, зохицуулалттай холбоотой дүрэм, журам, зааврын хэрэгжилтийг хангах, үнэт цаасны зах зээлийн оролцогчдын үйл ажиллагаанд холбогдох хууль тогтоомж, эрх зүйн актын хэрэгжилтийг мөрдүүлэх, түүнд хяналт тавих, зах зээлийн эрсдлээс урьдчилан сэргийлэх зэргээр өөрийгөө зохицуулах байгууллагын чиг үүргийг хэрэгжүүлэх | Хяналт, шинжилгээний алба | Уул уурхайн бүтээгдэхүүн, үнэт цаасны арилжааны явцыг хянах, гишүүн уул уурхай, үнэт цаасны компани болон үнэт цаас гаргагчийн үйл ажиллагааг нь холбогдох хууль, тогтоомж, журам зааврын дагуу явагдаж байгаа эсэхд хяналт хэрэгжүүлэх, хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалах, иргэн албан байгууллагаас ирүүлсэн албан бичиг, өргөдөл гомдлыг зохих журмын дагуу шийдвэрлэх |
11 | Бүртгэлийн алба | I.Үнэт цаасны зах зээлийн тухай хууль ба зах зээл дээр мөрдөгдөж буй СЗХ, МХБ-ийн зохих журам зааварт тусгасан үнэт цаасны бүртгэл, түүний хяналтын үйл ажиллагаатай холбоотой асуудлаар компанийн хүлээсэн үүргийг хэрэгжилтийг хангах |