MSE

УУБ-ний арилжаа

Монголын стратегийн бараа бүтээгдэхүүнийг ил тод, зах зээлийн үнээр арилжаалах платформ. Уул уурхайн бүтээгдэхүүнийг дотоодын болон олон улсын худалдан авагчдад шууд хүргэх зорилготой.

УУБ-ний арилжаа гэж юу вэ?

МХБ-ийн УУБ-ний арилжаа нь Монголын стратегийн бараа бүтээгдэхүүнийг ил тод, зах зээлийн үнээр арилжаалах платформ юм. Уул уурхайн бүтээгдэхүүнийг дотоодын болон олон улсын худалдан авагчдад шууд хүргэх зорилготой.

2023 оноос хойш нүүрс, зэс, төмрийн хүдэр, баяжмал, хайлуур жоншны хүдэр, баяжмал зэрэг уул уурхайн бүтээгдэхүүний амжилттай арилжаалагдаж, Монгол улсын экспортын орлогыг нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байна.

Биржээр дамжуулан үнэ тогтох нь худалдагч, худалдан авагч талуудын эрсдлийг бууруулж, урт хугацааны тогтвортой түншлэл үүсгэх давуу талтай.

Нийт арилжсан үнийн дүн₮27 их наяд орчим
Бүртгэлтэй компани15+
Барааны төрөл5

УУБ-ийн арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг comex.mse системээс авах боломжтой.

comex.mse.mn

УУБ-ийн оролцогчдын бүртгэл

Худалдагчийг бүртгэх, захиалга хүлээн авах

Биржид УУБ-ний худалдагчаар бүртгүүлэхэд бүрдүүлэх материал:

  • Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн хуулбар

  • Сүүлийн 1 жилийн аудитлагдсан санхүүгийн тайлан

  • Компанийн үйл ажиллагаа, бизнес төлөвлөгөөний танилцуулга

  • Тухайн жилийн уулын ажлын төлөвлөгөө, өмнөх жилийн уулын ажлын тайлан (боловсруулах үйлдвэрийн хувьд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй байгуулсан гэрээ)

  • Биржээс шаардлагатай гэж үзсэн бусад бичиг баримт

Биржид худалдагчаар бүртгүүлсний дараа бүтээгдэхүүний захиалга өгөх:

  • Журмын хавсралт 1ийн "Уул уурхайн бүтээгдэхүүн арилжих захиалга" бөглөх

  • Худалдах захиалгын зарын мэдээг Монгол, Англи, Хятад хэл дээр бөглөх

  • Агуулах, терминалд байршуулсан бүтээгдэхүүний итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний дүгнэлт (Спот гэрээний хувьд)

  • Журмын хавсралт 2-т заасан үйлчилгээний хөлс төлсөн баримт

  • Бүтээгдэхүүний захиалгыг ажлын 7-оос доошгүй хоногийн өмнө хүргүүлнэ

Удахгүй болох УУБ-ний арилжааны хуваарь

Эх сурвалж: comex.mse.mn

Уншиж байна…
Бусад зар

Индексийн мэдээлэл

ОгнооКоксжих нүүрсЭрчим хүчний нүүрс
01 сар+0.62%+1.15%
02 сар+0.41%-0.83%
03 сар+0.29%+2.10%
04 сар-0.18%+1.44%
05 сар+0.55%-1.27%

Мэдээ, мэдээлэл

Хөрөнгийн зах зээлийн сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл.

Энэ ангилалд одоогоор мэдээ байхгүй байна.

Хууль дүрэм, журам, заавар

МХБ болон FRC-ийн зохицуулалтын дагуу

№ГарчигБатлагдсан огнооФайл
1Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны журам2025-03-18
2Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны төлбөр тооцооны журам2025-03-18
3Нүүрсний спот, форвард гэрээний стандарт тогтоох, мөрдүүлэх журам2025-03-18
4Зэсийн баяжмалын арилжааны гэрээний стандарт тогтоох, мөрдүүлэх журам2025-03-18
5Төмрийн хүдэр, баяжмалын арилжааны гэрээний стандарт тогтоох, мөрдүүлэх журам2025-03-18
6Хайлуур жоншны хүдэр, баяжмалын арилжааны гэрээний стандарт тогтоох, мөрдүүлэх журам2025-03-18
7Нүүрсний форвард гэрээг дахин арилжаалах журам2025-03-11
8Биржийн зах зээлийн зарим оролцогчийг итгэмжлэх, тэдгээрийн үйл ажиллагааг зохицуулах журам2023-06-30
9Уул уурхайн бүтээгдэхүүн арилжаалах брокерын гишүүнчлэлийн журам2023-06-30
10Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны хяналт шалгалтын журам2023-06-30
11Зэсийн баяжмалын арилжааны гэрээний жишиг загвар2024-04-22
12Биржийн дэргэдэх маргаан таслах зөвлөлийн ажиллах журам2024-12-19

Энэхүү мэдээлэл нь зөвхөн мэдээллийн зорилгоор нийтлэгдсэн бөгөөд хөрөнгө оруулалтын зөвлөгөө болохгүй. Арилжааны шийдвэр гаргахаас өмнө мэргэжилтэнтэй зөвлөлдөнө үү.

COMEX · Монголын Хөрөнгийн Бирж