MSE

Монголын хөрөнгийн бирж

Монголын Хөрөнгийн Бирж нь үндэсний эдийн засгийн өсөлтийг дэмжих хөрөнгийн урсгалыг бий болгож, хөрөнгө оруулагчид болон бизнесүүдийг холбосон Монгол Улсын тэргүүлэх хөрөнгийн зах зээлийн институц юм.

Алсын хараа

Ил тод, нээлттэй зах зээлийн тогтолцоог бэхжүүлж, санхүүгийн төрөлжсөн хэрэгслүүд бүхий хөрвөх чадвар сайтай, бүс нутагт өрсөлдөхүйц Хөрөнгийн бирж болно.

Эрхэм зорилго

Санхүүгийн зах зээл дэх хөрөнгийн хуримтлалыг хямд өртөгтэйгөөр зуучлан хүргэж, үнэт цаасны сонгодог зах зээлийг бий болгон төлөвшүүлэх, Монгол Улсын уул уурхайн бүтээгдэхүүний арилжааг ил тод, нээлттэй, үр ашигтай явуулах замаар бүтээгдэхүүний үнэ цэнийг нэмэгдүүлж, улс орны эдийн засгийн хөгжил дэвшилд бодит хувь нэмэр оруулах.

Стратегийн зорилго

Компанийн удирдлага

Д.Мөнхбат

Д.Мөнхбат

Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч

Т.Хаш-Эрдэнэ

Т.Хаш-Эрдэнэ

Бизнес, Хөгжлийн газар

И.Жавхлан

И.Жавхлан

Үйл ажиллагааны газар

А.Мөнхбаясгалан

А.Мөнхбаясгалан

Хяналт, Зохицуулалтын газар

Х.Эрдэнэбүрэн

Х.Эрдэнэбүрэн

Захиргаа, Санхүүгийн газар

О.Батзаяа

О.Батзаяа

Уул уурхайн бүтээгдэхүүн арилжаа, бүртгэлийн газар


soyombo

66%

users

34%

Бүтэц, зохион байгуулалт

Компанийн засаглал

Хувьцаа эзэмшигчид
Төлөөлөн удирдах зөвлөл
Гүйцэтгэх захирал
УУБ-ний арилжаа, бүртгэлийн газар
Захиргаа, санхүүгийн газар
Захиргааны алба
Үнэт цаасны арилжааны алба
Зах зээлийн хөгжлийн алба
Хяналт шинжилгээний алба
Бүртгэлийн алба
Санхүүгийн алба
Мэдээлэл технологийн алба
Маркетинг, олон нийттэй харилцах алба
Хуулийн алба
Үйл ажиллагааны газар
Бизнес хөгжлийн газар
Хяналт зохицуулалтын газар
Хяналтын зөвлөл
ТУЗ-ийн ажлын алба
Маргаан таслах зөвлөл
Дотоод хяналтын алба
Нэр дэвшүүлэх хороо
Аудитын хороо
Цалин урамшууллын хороо
Эрсдэлийн удирдлагын хороо
Бүртгэлийн хороо

Чиг үүрэг

Монгол улсын болон дэлхийн эдийн засаг, санхүүгийн салбарын чиг хандлагад нийцүүлэн үнэт цаасны зах зээлийг хөгжүүлэх, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг зах зээлд нэвтрүүлэх бодлого, стратегийг тодорхойлох, хэрэгжүүлэх, компанийн бизнесийн үйл ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, компанийн үйл ажиллагаа, арилжаатай холбоотой мэдээ, мэдээллийг түргэн шуурхай боловсруулж, олон нийтэд түгээх, үнэт цаасны зах зээлд оролцогчдын үйл ажиллагаанд холбогдох хууль тогтоомж, эрх зүйн актын хэрэгжилтийг мөрдүүлэх, хяналт тавих, стратеги төлөвлөгөөг гарган хэрэгжүүлэх, компанийн үйл ажиллагааны үр ашгийг нэмэгдүүлэх

Маркетинг, олон нийттэй харилцах алба

Компанийн маркетинг, олон нийттэй харилцах бодлогыг тодорхойлох, стратеги төлөвлөгөөг үр дүнтэй хэрэгжүүлэх, хөрөнгийн зах зээлийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, олон нийтийг үнэн зөв мэдээ, мэдээллээр хангах, компанийн брэндинг, дүр төрхийг тодорхойлох

Зах зээлийн хөгжлийн алба

Үнэт цаасны зах зээлийн хөгжлийн бодлого, чиглэлийг тодорхойлох, стратеги төлөвлөгөө боловсруулах, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгож хөрөнгийн зах зээлийн хөрвөх чадварыг нэмэгдүүлэх, зах зээлийн идэвхижүүлэлт хийх