Эрхэм зорилго
Санхүүгийн зах зээл дэх хөрөнгийн хуримтлалыг хямд өртөгтэйгөөр зуучлан хүргэж, үнэт цаасны сонгодог зах зээлийг бий болгон төлөвшүүлэх, Монгол Улсын уул уурхайн бүтээгдэхүүний арилжааг ил тод, нээлттэй, үр ашигтай явуулах замаар бүтээгдэхүүний үнэ цэнийг нэмэгдүүлж, улс орны эдийн засгийн хөгжил дэвшилд бодит хувь нэмэр оруулах.
2026 оны зорилго, зорилтууд
“Монголын хөрөнгийн бирж” ХК нь 2026 онд
1) Үнэт цаас гаргагчдын тэргүүн сонголт болох,
2) Хөрөнгө оруулагчдын тэргүүн сонголт болох,
3) Тогтвортой өсөлтийг бий болгох стратегийн зорилгод хүрэхийн тулд дараах стратегийн зорилтуудыг дэвшүүлэн ажиллахаар төлөвлөлөө. Үүнд:
Стратегийн зорилго 1. Үнэт цаас гаргагчдын тэргүүн сонголт болно.
Стратегийн зорилт 1.1. Хууль, эрх зүйн орчныг сайжруулна.
Стратегийн зорилт 1.2. Үнэт цаас гаргагчдын тоог нэмэгдүүлнэ.
Стратегийн зорилт 1.3. Шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээнүүд гаргаж, төрөлжүүлнэ.
Стратегийн зорилт 1.4 Үнэт цаасыг олон нийтэд санал болгоход мэргэжлийн туслалцаа, зөвлөх үйлчилгээ үзүүлэх хөтөлбөр гаргаж хэрэгжүүлнэ.
Стратегийн зорилго 2. Хөрөнгө оруулагчдын тэргүүн сонголт болно.
Стратегийн зорилт 2.1 Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах тогтолцоог бэхжүүлнэ.
Стратегийн зорилт 2.2 Мэдээллийг стандарттай, ил тод, хүртээмжтэй, түргэн шуурхай хүргэнэ.
Стратегийн зорилт 2.3 Хөрвөх чадварыг сайжруулна.
Стратегийн зорилго 3. Тогтвортой өсөлтийг бий болгоно.
Стратегийн зорилт 3.1 Жишиг нээлттэй компани болно.
Стратегийн зорилт 3.2 Системийн байнгын шинэчлэлийг хэрэгжүүлнэ.
Стратегийн зорилт 3.3 Хүний нөөцийн бодлогыг шинэчилж, ажилтнуудын тэргүүн сонголт болно.
Стратегийн зорилт 3.4 Байгууллагын ашигт ажиллагааг нэмэгдүүлнэ.
Стратегийн зорилт 3.5 Дотоод үйл ажиллагааг бүрэн цахимжуулж, үйл ажиллагааны үр ашгийг сайжруулна.
Стратегийн зорилт 3.6 Байгууллагын үйл ажиллагаанд ESG зарчмуудыг хэрэгжүүлнэ.