Дэлгэрэнгүй мэдээлэл
“Монголын хөрөнгийн бирж” ХК (МХБ) нь 2023 оноос уул уурхайн бүтээгдэхүүний арилжааг зохион байгуулж эхэлсэн бөгөөд Монголын уул уурхайн бүтээгдэхүүний биржийн зах зээлийг олон улсын стандарт, шилдэг туршлагад нийцүүлэн хөгжүүлэх зорилтын хүрээнд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжлийн байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж байна.
Тус ажлын хүрээнд АНУ-ын Чикагогийн түүхий эдийн бирж болон Сингапур улсад төвтэй, олон улсын санхүүгийн үйлчилгээний Phillip Capital групптэй хамтран “Спот ба форвард арилжаанаас фьючерсийн зах зээлд шилжих нь” сэдэвт хоёр өдрийн воркшопыг зохион байгуулна.
Нэмэлт мэдээлэл
Тус арга хэмжээ нь Phillip Nova-ийн GoToWebinar бүртгэлийн системээр зохион байгуулагдах бөгөөд оролцох сонирхолтой хүмүүс доорх холбоосоор бүртгүүлсний дараа вебинарт нэвтрэх холбоос болон шаардлагатай мэдээллийг системээр дамжуулан хүргүүлэх болно.
2026.10.21-ний бүртгүүлэх холбоос:
https://attendee.gotowebinar.com/register/3271547828748838231?source=MSE
2026.10.22-ны бүртгүүлэх холбоос:
https://attendee.gotowebinar.com/register/761313304513323356?source=MSE
