Дэлгэрэнгүй мэдээлэл
"Шунхлай" ХХК-ийн "Шунхлай бонд-4" өрийн хэрэгслийн анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2026 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөс 2026 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийг дуустал 10:00-17:00 цагийн хооронд Монголын хөрөнгийн биржийн IPO системээр дамжуулж хүлээн авна.
Нэмэлт мэдээлэл
Үнэт цаасны нэр: Шунхлай бонд -4
Үнэт цаасны төрөл: Энгийн хүүтэй, хөтөлбөртэй бонд
Бондын тоо ширхэг: 1,000,000 (нэг сая) ширхэг
Бондын нэрлэсэн үнэ: 100,000 төгрөг
Бондын хөтөлбөрийн нийт үнийн дүн: 100,000,000,000 (нэг зуун тэрбум) төгрөг
Бондын хугацаа: 12 сарын хугацаатай
Бондын жилийн хүүгийн түвшин: 18.00%
Бондын хүү төлөгдөх хугацаа : Хагас жил тутамд
Бондын үндсэн төлбөр төлөх хугацаа: Хугацааны эцэст
Захиалга авах хугацаа: 2026.09.22 - 2026.09.25 /10:00-17:00 цагийн хооронд/
Үндсэн андеррайтер: “Голомт капитал ҮЦК” ХХК
