Дэлгэрэнгүй мэдээлэл
Үнэт цаасны зах зээлийн анхан шатны мэдлэг олгох сургалтын хөтөлбөр
Өдөр-1 | Хичээлийн сэдэв |
12:30-13:30 | Хөрөнгийн зах зээлийн үүсэл хөгжил, ач холбогдол |
13:30-14:30 | Хөрөнгө оруулалтын төрөл, түүний ач холбогдол |
14:30-15:30 | Хөрөнгийн зах зээлийн мэргэжлийн оролцогчид |
15:30-16:30 | Хувь хүний санхүү |
Өдөр-2 | Хичээлийн сэдэв |
12:30-13:30 | Арилжаанд хэрхэн оролцох вэ |
13:30-14:30 | Хувьцаа болон бондын ялгаа |
14:30-15:30 | Брокер, дилерийн үндсэн үйл ажиллагаа |
15:30-16:30 | Суурь шинжилгээ |
Өдөр-3 | Хичээлийн сэдэв |
12:30-13:30 | Багц бүрдүүлэлт |
13:30-14:30 | МХБ ХК-ийн үнэт цаасны арилжаа, түүнд оролцох |
14:30-15:30 | Финтек ба криптовалют |
15:30-16:30 | “Бататгах давтлага”: Тест, тайлбар, асуулт хариулт |
Нэмэлт мэдээлэл
“Монголын хөрөнгийн бирж” ХК нь иргэдэд үнэт цаасны зах зээлийн мэдлэг олгох, хөрөнгө оруулалтын оновчтой шийдвэр гаргах чадвар эзэмшүүлэх зорилгоор “Үнэт цаасны зах зээлийн анхан шатны мэдлэг олгох” танхимын сургалтыг зохион байгуулдаг.
Сургалтыг 2026 оны 9 дүгээр сарын 16, 17, 18-ны өдрүүдэд биржийн сургалт мэдээллийн төв /MSE hall/-д зохион байгуулах ба санхүү, үнэт цаасны зах зээлд олон жил ажиллаж буй мэргэжлийн байгууллагын удирдлага, мэргэжилтнүүд нийт 12 цагийн сургалтыг удирдан явуулж, онол, практик хослуулан зохих мэдлэг олгодгоороо онцлог, давуу талтай юм. Сургалтад хамрагдсан төгсөгчдөд сертификат олгох болно.
