Дэлгэрэнгүй мэдээлэл
Үнэт цаасны зах зээлийн дунд шатны мэдлэг олгох сургалтын хөтөлбөр
Өдөр-1 | |
Хугацаа | Хичээлийн сэдэв |
13:30-14:30 | Ухаалаг хөрөнгө оруулалтын үндэс |
14:30-15:30 | Санхүүгийн тайлангийн шинжилгээ /дадлага/ |
15:30-16:30 | Техник шинжилгээний үндсэн ойлголт аргачлал |
Өдөр-2 | |
13:30-14:30 | Хувьцааны үнэ, үнэлгээг тооцох аргууд |
14:30-15:30 | DCF загвар /дадлага/ |
15:30-16:30 | Бондын үнэлгээ, өгөөж тооцоолол |
Өдөр-3 | |
13:30-14:30 | Арилжааны стратеги |
14:30-15:30 | Арилжааны сэтгэл зүй |
15:30-16:30 | Тест, тайлбар, давтлага, асуулт хариулт |
Нэмэлт мэдээлэл
“Монголын хөрөнгийн бирж” ХК нь олон нийтийн санхүүгийн боловсролд зориулж үнэт цаасны зах зээлийн мэдлэгийг тэлэх, хөрөнгө оруулалтын оновчтой шийдвэр гаргах чадвар, дадлыг сайжруулах зорилгоор “Үнэт цаасны зах зээлийн анхан шатны мэдлэг олгох сургалт”-ыг 20 гаруй жил тасралтгүй зохион байгуулж ирсэн.
Өнгөрсөн хугацааны туршлага, нийгэм, олон нийтийн эрэлт хэрэгцээнд үндэслэн энэ сараас Үнэт цаасны зах зээлийн дунд шатны мэдлэг олгох сургалтыг зарлаж байна.
Сургалт 2026 оны 8 дугаар сарын 19, 20, 21-ний өдрүүдэд биржийн сургалт мэдээллийн төв /MSE hall/-д зохион байгуулах ба үнэт цаасны зах зээлд олон жил ажилласан мэргэжлийн байгууллагын удирдлага, мэргэжилтнүүд дараах сэдвийн хүрээнд сургалтыг удирдан явуулж, онол, практикийн мэдлэгийг гүнзгийрүүлэн мэдээлэл хүргэх давуу талтай юм.
