MSE

Хөрөнгө оруулалтаа хэрхэн эхлэх вэ

Данстай эсэхээ шалгах

  • "Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв" ХХК-ийн цахим хуудсаар орж, регистрийн дугаараа оруулах

  • Гар утаснаасаа 158989 дугаарт регистрийн дугаараа латин үсгээр бичиж явуулах

Данс нээлгэх

  • Үнэт цаасны арилжаанд оролцох буюу хувьцаа, бонд худалдаж авахын тулд та үнэт цаасны компани* /брокер/-д хандан үнэт цаасны болон төлбөр тооцоо гүйцэтгэгч банкны дансаа нээлгэнэ. Үнэт цаасны компани тус бүрийн харилцагчдад үйлчлэх нөхцөл, тухайлбал үйлчилгээний шимтгэл хураамж, арилжаанд онлайнаар ордог эсэх, арилжаанд идэвхтэй оролцдог эсэх зэрэг нь харилцан адилгүй байдаг тул үнэт цаасны компанийн сонгохдоо үйлчилгээний нөхцөлийг харьцуулан судлах зайлшгүй шаардлагатай юм. Түүнчлэн, үнэт цаасны компаниуд нь брокер-дилерийн, хөрөнгө оруулалтын зөвлөхийн гэсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй байдаг бөгөөд хөрөнгө оруулалтын зөвлөхийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй компани танд хөрөнгө оруулалтын шийдвэр гаргахад хэрэгцээтэй судалгаа шинжилгээг хийж, зөвлөгөө, мэдээллээр хангана.

Та үнэт цаасны компаниудын дэлгэрэнгүй мэдээллийг эндээс үзнэ үү.

Захиалга өгөх

  • Төлбөр тооцоо гүйцэтгэгч банкин дахь өөрийн дансандаа худалдан авах үнэт цаасны үнэ болон шимтгэлийн мөнгийг байршуулж, брокерийн компанидаа үнэт цаас худалдаж авах захиалгаа өгнө. Брокер нь таны өгсөн захиалгыг хөрөнгийн биржийн арилжааны системд оруулдаг. Таны захиалгатай үнэ ханш болон тоо хэмжээний хувьд нийцэх захиалга байвал таны захиалга биелэгдэж хэлцэл хийгдэх ба нийцэх захиалга байхгүй тохиолдолд захиалгын санд хадгалагдаж биелэгдэх хүртэл тодорхой хугацаанд хүлээнэ.