MSE

Таны мэдлэгт

Хөрөнгө оруулалт

Хувьцаа

Хувьцаа нь компанийн тодорхой хэсгийг эзэмших эрх юм. Жишээлбэл, та нийт 10,000 ширхэг хувьцаатай компанийн 100 ширхэг хувьцааг эзэмшдэг гэвэл тэр компанийн 1%-н эзэн гэсэн үг.

Давуу тал

footer1

Хувьцааны үнэ цэнэ өсөх

Таны авсан хувьцаа анх худалдаж авсан үнээсээ өсөх боломжтой.

footer2

Ноогдол ашиг хүртэх

Ноогдол ашиг гэдэг нь компани тухайн жилд олсон ашгаа хувьцаа эзэмшигчиддээ тараахыг хэлнэ. Компани ашгаа тараахын оронд шинэ тоног төхөөрөмж худалдаж авах, үйлдвэрлэлээ өргөтгөх зэргээр дотооддоо ашиглаж болох тул компани жил бүр ногдол ашиг тараахгүй байж болно.

footer3

Хөрвөх чадвар сайн

Танд бэлэн мөнгө хэрэгтэй болсон үед хувьцаагаа худалдаад түргэн бэлэн мөнгөтэй болох боломжтой. Гэвч зарим компанийн хувьцаа түргэн, зарим нь удаан зарагддаг гэдгийг анхаараарай.

footer5

Саналын эрх

Та эзэмшиж буй хувьцааныхаа тоотой тэнцүү хэмжээгээр компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөл /удирдлагад хяналт тавих зөвлөл/-ийг сонгоход санал өгөх эрхтэй.

Сул тал

footer4

Хөрөнгө үнэ цэнээ алдах

Хувцааны үнэ өсч буурах байнгын хэлбэлзэлтэй байдаг. Хэрэв компанийн үйл ажиллагаа муудвал, компанийн хувьцааны үнэ цэнэ буурна. Хамгийн муугаар бодоход, компани дампуурвал тухайн компанийн бусдад төлөх өр төлбөрийг бүрэн төлсний дараа үлдсэн хөрөнгийг хувьцаа эзэмшигчид хувааж авдаг. Иймээс хөрөнгө бүрэн үнэгүйдэх ч тохиолдол гарч болно.

footer5

Удаан хугацааны хүлээлт

Ихэнх хувьцаа удаан хугацаанд өгөөжөө өгдөг тул ашиг хүртэхийн тулд хувьцаагаа хэдэн жил хадгалах хэрэгтэй болдог. Мөн мэргэжлийн бус хүний зөвлөгөө, ам дамжсан яриан дээр үндэслэж хөрөнгө оруулах нь өндөр эрсдэлтэйг анхаараарай.

Хөрөнгө оруулалтын сан

Хамтын хөрөнгө оруулалтын сан (ХОС) нь хүмүүсийн сул чөлөөтэй мөнгийг татан төвлөрүүлж, ирээдүйд үнэ нь өсөх хувьцаа, бонд, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас зэрэг нээлттэй арилжаалагддаг бүтээгдэхүүнд хөрөнгө оруулж, түүнээс бий болох ашгийг хүмүүст хуваарилдаг мэргэжлийн байгууллага юм.

Давуу тал

footer1

Өндөр өгөөж

Таны оруулсан хөрөнгөөр сан нь гадаадын болон дотоодын өндөр өгөөжтэй хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулалт хийдэг.

footer2

Бага татвар

Хөрөнгө оруулалтын сангаас хуваарилах орлогоос та татварын давуу тал эдлэх бүрэн боломжтой.

footer3

Төрөлжүүлэлт

Олон төрлийн үнэт цаасанд багцын хөрөнгө оруулалт хийснээр томоохон хөрөнгө оруулагчтай нэгэн адил өгөөж хүртэх, зардлаа хэмнэхийн зэрэгцээ эрсдэлийг тархаан байршуулж чаддаг.

footer5

Мэргэжлийн баг

Таны оруулсан хөрөнгийг мэдлэг туршлага бүхий мэргэжлийн хөрөнгө оруулагчид удирдах тул та заавал хөрөнгө оруулалтын талаар мэдлэг чадвартай байх албагүй.

footer4

Цаг бол алт

Сан нь нарийн судалгаан дээр үндэслэн, оновчтой хөрөнгө оруулалтын аргыг ашиглан хөрөнгийг тань удирдах тул таны цагийг хэмнэнэ

footer3

Хөрвөх чадвар

Сангийн нэг төрөл болох хамтын хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийг хөрөнгийн зах зээл дээр нээлттэй арилжаалах боломжтой тул хөрвөх чадвар сайтай.

Сул тал

footer4

Бага өгөөж

Хувиараа хөрөнгө оруулалт хийснээс бага өгөөж хүртэх магадлалтай.

footer5

Нэмэлт зардал

Мэргэжлийн багийг цалинжуулах, өндөр ашиг олсон тохиолдолд урамшуулал олгох зэрэг.

Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас

Банк, санхүүгийн байгууллагууд зээлийн барьцаанд авсан активаа багцлан үнэт цаасжуулж, хөрөнгийн зах зээлд худалдан шинээр санхүүжилт татах үйл ажиллагаа юм.

Давуу тал

footer1

Тогтмол мөнгөн урсгал

Улирал тутмын купоны төлбөр болон үнэт цаасны тэнцүү хуваалттай эргэн төлөлт нь хөрөнгө оруулагчид тогтмол чөлөөт мөнгөн урсгалыг бий болгоно.

footer2

Хөрөнгө оруулалтын эрсдэлээс хамгаалагдсан

Зээлийн багц дахь чанаргүй зээл үргэлж 0%-тай байх ба Үнэт цаасны купон, эргэн төлөлтийн тасалдлаас төлбөрийн шатлалын схем болон эрсдэлийн сангийн хөрөнгөөр хамгаалсан.

footer3

Хөрвөх чадвар сайн

Богино хугацааны хөрөнгө оруулалтын өгөөж өндөр бөгөөд хямдруулсан үнээр арилжих нөхцөлд худалдсан болон худалдан авсан аль аль талдаа хангалттай өндөр өгөөжийн хувьтай байгаа нь бирж дээр хөрвөх чадвараар өрсөлдөх боломжийг бий болгоно.

footer4

Санхүүжилтийн шинэ суваг

Банк, санхүүгийн байгууллагуудад хөрөнгийн зах зээлээр дамжуулан санхүүжилтийн шинэ суваг нээгдэх боломжтой.

Сул тал

footer1

Тогтмол мөнгөн урсгал

Улирал тутмын купоны төлбөр болон үнэт цаасны тэнцүү хуваалттай эргэн төлөлт нь хөрөнгө оруулагчид тогтмол чөлөөт мөнгөн урсгалыг бий болгоно.

Бонд

Бонд нь бусдад зээл олгосон болохыг баталгаажуулсан үнэт цаас юм. Өөрөөр хэлбэл, та компанийн эсвэл Засгийн газрын бонд худалдаж авсан бол та компани, Засгийн газарт мөнгөө зээлүүлсэн гэсэн үг.

Давуу тал

footer1

Тогтмол орлого

Хугацаа тутамд тогтмол хүүгээр төлбөр төлөгдөж, тогтмол орлого олох зарчимтай.

footer2

Эрсдэлгүй

Засгийн газрын бонд нь хамгийн эрсдэл багатай, компанийн бонд нь хувьцаатай харьцуулбал эрсдэл багатай.

footer3

Давуу эрх

Компани дампуурах тохиолдолд мөнгөө тэргүүн ээлжинд нэхэмжлэх эрхтэй.

Сул тал

footer4

Ашиг бага

Эрсдэл бага байгаагийн хирээр ашиг нь бага. Компанийн маш өндөр ашигтай ажилласан ч тогтсон хэмжээгээр хүү төлнө.

footer5

Эзэмшихгүй

Компанид хувь эзэмшихгүй.

footer4

Хугацаа

Зөвхөн анх заасан хугацаанд эзэмшинэ.

Мэдлэг олгох бусад материалууд

Хөрөнгө оруулалт хийхэд юуг анхаарах вэ?

Хөрөнгө оруулалттай холбоотой мэдээ мэдээлэл

Хувьцаа эзэмшигч ямар эрх, үүрэгтэй вэ?

Хувьцаа эзэмшигчийн эрх үүргийн талаарх мэдээлэл

Арилжаанд хэрхэн оролцох вэ?

Арилжаанд хэрхэн оролцох талаарх мэдээлэл

Цэнхэр, ягаан тасалбар гэж юу вэ?

Цэнхэр, ягаан тасалбартай холбоотой мэдээллийн тайлбар

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцаа

1072 хувьцаатай холбоотой мэдээллийг тайлбар

Хийсвэр арилжаа /Демо/ хийх систем

Хувьцаа эзэмшигчийн эрх үүргийн талаарх мэдээлэл

Үнэт цаасны зах зээлийн анхан шатны мэдлэг олгох сургалт

Салбарын мэргэжилтнүүд болон их, дээд сургуулийн багш нарын онол, практик хосолсон сургалт

Сургалтын бүртгэл

Үнэт цаасны зах зээлийн анхан шатны мэдлэг олгох сургалт

Санхүүгийн зах зээлд ажиллаж байгаа мэргэжилтнүүд болон их, дээд сургуулийн дадлага туршлагатай багш нарын онол практик хосолсон сургалт

Даваа
14:10-15:10Хөрөнгийн зах зээлийн үүсэл хөгжил
15:10-16:00Хувь хүний санхүү
16:00-17:00Хувьцаа бондын ялгаа
17:00-18:00Брокер, дилерийн үндсэн үйл ажиллагаа
Мягмар
14:00-15:00Хөрөнгө оруулалтын төрөл зорилго
15:00-16:00Финтек ба крипто валют
16:00-17:00Хөрөнгийн зах зээлийн мэргэжлийн оролцогч байгууллагууд
17:00-18:00Хөрөнгийн зах зээлийн ач холбогдол
Лхагва
14:00-15:00Багц бүрдүүлэлт
15:00-16:00МХБ-ийн үнэт цаасны арилжаа түүнд оролцох
16:00-17:00Арилжааны системийн практик сургалт
17:00-18:00Бататгах давтлага

Түгээмэл асуулт