• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

47855.25

( -105.81 -0.22% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 47855.25 -105.81
MSE A Индекс 18287.86 -12.96
MSE B Индекс 15240.4 -5.99

Мэдээ мэдээлэл

УУЛ УУРХАЙН БҮТЭЭГДЭХҮҮН ХУДАЛДАН АВАГЧДЫН АНХААРАЛД

2024-09-27 10:35:40

“Гэрээний хугацаа дуусахад аль нэг талаас цуцлах санал гаргаагүй бол дахин 1 жилээр сунгагдсанд тооцно” гэж заасны дагуу гэрээний хугацаа дахин 1 жилээр сунгагдсаныг мэдэгдэж байна.

09-Р САРЫН 26-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-09-26 15:14:50

Энэ өдөр нийт 33,477,170,055 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

“ЭРДЭНЭТ ИНВЕСТ” ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САНГИЙН ГИШҮҮДИЙН АНХААРАЛД

2024-09-26 10:44:31

“Эрдэнэт Инвест” хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрх эзэмшигчдийн хурлын товыг жич мэдэгдэх болно.

Мэдээ мэдээлэл

8 ДУГААР САРД НИЙТ 40.2 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АРИЛЖАА ХИЙЛЭЭ

2015-09-04 10:49:06
Энэ сард нийт 21 удаагийн арилжаагаар 58 компанийн 293,111 ширхэг хувьцааг 153,3 сая төгрөгөөр, Засгийн газрын үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаагаар 400.0 мянган ширхэг үнэт цаасыг 40.0 тэрбум төгрөгөөр, хоёрдогч зах зээлийн арилжаагаар 1,042 ширхэг үнэт цаасыг 105.0 сая төгрөгөөр арилжиж, нийт 40.2 тэрбум төгрөгийн гүйлгээ хийгдсэн байна.
 

Хувьцааны арилжаа


 
Арилжааны үнийн дүнгээр “Бүтээлч үйлс ХК” /33.8 сая төгрөг/, “Могойн гол ХК” /27,0 сая төгрөг/, “Таван толгой ХК” /11.4 сая төгрөг/, “Говь ХК” /11.3 сая төгрөг/“ Мерекс ХК” /8.1 сая төгрөг/ зэрэг ХК-ийн үнэт цааснууд идэвхтэй арилжигджээ.
 

ИДЭВХТЭЙ АРИЛЖИГДСАН ХУВЬЦАА

 
 Код Үнэт цаасны нэр Арилжсан ширхэг Үнийн дүн
/сая төгрөг/
1 BLC  "Бүтээлч үйлс" ХК 37.5 мянга 33.8
2 BDL "Могойн гол" ХК 3.5 мянга 27.0
3 TTL "Таван толгой" ХК 3.4 мянга 11.4
4 GOV "Говь" ХК 1.2 мянга 11.3
5 MRX "Мерекс" ХК 103.4 мянга 8.1


“Мерекс“ ХК-ийн 103.4 мянган ширхэг, “Хөх ган” ХК-ийн 79.6 мянган ширхэг, “Бүтээлч үйлс” ХК-ийн 37.5 мянган ширхэг, “Оллоо” ХК-ийн 33.9 мянган ширхэг, “Ремикон” ХК-ийн 6.3 мянган ширхэг хувьцааг арилжсан нь тоо ширхгээр хамгийн их арилжигдсан үнэт цааснууд юм.

ИДЭВХТЭЙ ХУВЬЦААНЫ АРИЛЖАА ЯВУУЛСАН ҮНЭТ ЦААСНЫ КОМПАНИУД

 Код Компанийн нэр Үнийн дүн
/сая төгрөг/
1 BULG "Булган брокер ҮЦК" ХХК 76.1
2 MSDQ "Масдак ҮЦК" ХХК 70.1
3 BDSC "БиДиСек ҮЦК" ХК 45.4
4 STIN "Стандарт инвестмент ҮЦК" ХХК 32.6
5 GAUL "Гаүли ҮЦК" ХХК 32.4
 

Засгийн газрын үнэт цаасны арилжаа


Энэ сард Засгийн газрын үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаа 4 удаа явагдаж, 12, 28, 52 долоо хоногийн нийт 400.0 мянган ширхэг үнэт цаасыг 40.0 тэрбум төгрөгөөр арилжсан байна. Мөн хоёрдогч зах зээлийн арилжаагаар 1,042 ширхэг үнэт цаасыг 105.0 сая төгрөгөөр арилжсан байна.
 

Үнэт цаасны ханш


Нийт 58 үнэт цаас арилжигдсанаас өмнөх сарын сүүлийн өдрийн хаалтын ханштай харьцуулахад 18 үнэт цаасны ханш өсч, 27 үнэт цаасны ханш буурч, 13 үнэт цаасны ханш тогтвортой байлаа.
 

"MSE ALL" индекс


MSE ALL индекс 950.93 нэгж байгаа нь өмнөх сарын эцсээс 9.0 нэгжээр буюу 2.58 хувиар буурсан байна. MSE ALL индексийн энэ сарын хамгийн дээд үзүүлэлт нь 967.60 нэгж, доод үзүүлэлт нь 951.35 нэгж, дундаж үзүүлэлт 936.55 нэгж байлаа.

 

Зах зээлийн үнэлгээ


Зах зээлийн хамгийн өндөр үнэлгээтэй компанид АПУ, Таван толгой, Говь, Бэрх уул, Шивээ овоо, Багануур, Шарын гол, УБ-БҮК, Монгол секьюритис, Сүү, БиДиСек, Монголын цахилгаан холбоо зэрэг компаниуд орж байгаа бөгөөд Монголын хөрөнгийн биржийн зах зээлийн үнэлгээ 1 их наяд 262.0 тэрбум төгрөг болж өмнөх сараас 4.83 хувиар буурсан байна.
 


Маркетинг, олон нийттэй харилцах алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ