• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

47855.25

( -105.81 -0.22% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 47855.25 -105.81
MSE A Индекс 18287.86 -12.96
MSE B Индекс 15240.4 -5.99

Мэдээ мэдээлэл

УУЛ УУРХАЙН БҮТЭЭГДЭХҮҮН ХУДАЛДАН АВАГЧДЫН АНХААРАЛД

2024-09-27 10:35:40

“Гэрээний хугацаа дуусахад аль нэг талаас цуцлах санал гаргаагүй бол дахин 1 жилээр сунгагдсанд тооцно” гэж заасны дагуу гэрээний хугацаа дахин 1 жилээр сунгагдсаныг мэдэгдэж байна.

09-Р САРЫН 26-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-09-26 15:14:50

Энэ өдөр нийт 33,477,170,055 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

“ЭРДЭНЭТ ИНВЕСТ” ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САНГИЙН ГИШҮҮДИЙН АНХААРАЛД

2024-09-26 10:44:31

“Эрдэнэт Инвест” хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрх эзэмшигчдийн хурлын товыг жич мэдэгдэх болно.

Мэдээ мэдээлэл

ИРГЭДИЙН ХАДГАЛАМЖИЙН ХҮҮГИЙН ОРЛОГООС АЛБАН ТАТВАР АВНА

2015-09-17 09:48:46
Иргэдийн арилжааны банкин дахь  хадгаламжийн хүүгийн орлого нь “Хувь хүний орлогын албан татварын тухай” (ХХОАТТ) хуулийн 13.1.4-д заасан татвар ноогдох хөрөнгийн орлогод хамаардаг.
 ХХОАТТ хуулийн 2012 оны 10-р сарын 25-ны өдрийн нэмэлт өөрчлөлтөөр орсон 16.1.16 заалтын дагуу мөнгөн хадгаламжийн нийт хэмжээ нь 100 сая төгрөгөөс дээш  нэг жил ба түүнээс бага хугацаатай болон хугацаагүй хадгаламжийн хүүгийн орлогоос бусад Монгол Улсын иргэний хадгаламжийн хүүгийн орлогыг татвараас энэ оныг дуустал хугацаанд чөлөөлж байсан.
Тиймээс  2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн банкны бүх төрлийн хадгаламжийн хүүгийн орлогоос тус хуулийн 23.1 заасны дагуу 10 хувийн албан татвар авах болж байна.
Харин Монголын хөрөнгийн биржээр арилжаалагдаж байгаа Засгийн газрын үнэт цаас нь энэ хуулийн 16.1.5 заалтын дагуу дээрх татвараас бүрэн чөлөөлөгдсөн байдаг.
 
 Маркетинг, олон нийттэй харилцах алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ