Санхүүгийн зохицуулах хорооны 2015 оны 286 тоот тогтоол, Монголын хөрөнгийн биржийн бүртгэлийн журам, “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн албан бичгээр ирүүлсэн хүсэлтийн дагуу хийсэн бүртгэлийн шалгалтын тайланг үндэслэн Гүйцэтгэх захирлын 2016 оны 439 тоот тушаалаар “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн нэмж гаргаж байгаа нэг бүрийн 100 төгрөгийн нэрлэсэн үнэтэй нийт 853,084,673 ширхэг энгийн хувьцааг бүртгэж, тус компанийн нийт хувьцааны тоог 100 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, 1,008,662,956 ширхэг байхаар бүртгэлд өөрчлөлт орууллаа.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ