Монголын хөрөнгийн биржийн 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн ЗГҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжаагаар 39 долоо хоног буюу 9 сарын хугацаатай жилийн 16.99% хүүтэй, 140,397 ширхэг буюу 14.0 тэрбум төгрөгийн ЗГҮЦ худалдан авах захиалга ирснээс Сангийн яамны зүгээс нийт 140,397 ширхэг буюу 14.0 тэрбум төгрөгний богино хугацаат үнэт цаасыг нийлүүллээ.
Энэхүү арилжаанд МХБ-ийн гишүүн үнэт цаасны компаниуд дараах байдлаар оролцов:
1. 39 долоо хоногтой ЗГҮЦ /9 сар/
№ | Үнэт цаасны компанийн нэр | Тоо ширхэг |
1 | "БиДиСек ҮЦК" ХК | 128,021 |
2 | "Голомт Секьюритис ҮЦК" ХХК | 11,271 |
3 | "Монсек ҮЦК" ХХК | 340 |
4 | "Дэү Секьюритис Монгол ҮЦК" ХХК | 336 |
5 | "Тэнгэр Капитал ҮЦК" ХХК | 226 |
6 | "Новел Инвестмент ҮЦК" ХХК | 107 |
7 | "Ти Ди Би Капитал ҮЦК" ХХК | 93 |
8 | "Стандарт Инвестмент ҮЦК" ХХК | 3 |
Нийт | 140,397 |
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ