Мэдээллийн технологийн албаны менежер -1
Тавигдах шаардлага
• Мэдээллийн технологийн чиглэлээр их дээд сургууль төгссөн
• Удирдлагаас өгсөн үүрэг даалгавар, чиглэл, удирдамжийг хэрэгжүүлэх, тайлан мэдээ гаргах болон бусад зохион байгуулалтын шинжтэй ажил үүргүүдийг гүйцэтгэх чадвартай
• Систем администратор чиглэлээр ажиллаж байсан ажлын дадлага туршлагатай
• Linux үйлдлийн систем дээр ажиллах чадвартай
• Cisco сүлжээний төхөөрөмжүүд дээр ажиллаж байсан туршлагатай
• Oracle, сүлжээний орчин, системийн интеграцчлалын үндсэн ойлголттой,
• Хувийн зохион байгуулалт сайтай, харилцааны өндөр соёлтой, аливаад хариуцлагатай ханддаг, ачаалал дааж ажиллах чадвартай
• Англи хэлний өндөр мэдлэгтэй (TOEFL-ийн 75-80, IELTS-ийн 6,5-аас дээш оноотой буюу түүнтэй тэнцэхүйц хэмжээний англи хэлний мэдлэгтэй)
• Тогтвор суурьшилтай үнэнч шударга, багаар болон бие даан ажиллах чадвартай
Хуулийн зөвлөх -1
Тавигдах шаардлага
• Хууль эрх зүйн дээд боловсролтой (Үнэт цаасны тухай хууль, компанийн хууль, банкны хууль)
• Хөрөнгийн зах зээлийн чиглэлээр тодорхой хэмжээний мэдлэгтэй
• Англи хэлний өндөр мэдлэгтэй
• Мэргэжлээрээ 3-аас дээш жил ажилласан ажлын дадлага туршлагатай
• Англи хэлний өндөр мэдлэгтэй (TOEFL-ийн 75-80, IELTS-ийн 6,5-аас дээш оноотой буюу түүнтэй тэнцэхүйц хэмжээний англи хэлний мэдлэгтэй)
• Компьютерийн хэрэглээний программуудыг бүрэн эзэмшсэн
• Харилцааны өндөр соёлтой
• Хувийн зохион байгуулалт сайтай аливаад хариуцлагатай ханддаг
• Мэргэжлийн ур чадвар сайтай, хариуцлагатай, цаашид тогтвор суурьшилтай ажиллах, үнэнч шударга, багаар болон бие даан ажиллах чадвартай
Анхдагч зах зээлийн албаны мэргэжилтэн -1
Хөрөнгийн зах зээлийн хөгжлийн төвийн мэргэжилтэн -1
Тавигдах шаардлага
• Санхүү, эдийн засгийн дээд боловсролтой (маркетинг болон бизнесийн удирдлагын чиглэлээр)
• Англи хэлний өндөр мэдлэгтэй (TOEFL-ийн75-80, IELTS-ийн 6,5-аас дээш оноотой буюу түүнтэй тэнцэхүйц хэмжээний англи хэлний мэдлэгтэй)
• Албан бичиг боловсруулах чадвартай
• Судалгаа шинжилгээ хийж дүгнэлт гаргах чадвартай
• Хөрөнгийн зах зээлийн чиглэлээр тодорхой хэмжээний мэдлэгтэй
• Компьютерийн хэрэглээний программуудыг бүрэн эзэмшсэн
• Хувийн зохион байгуулалт сайтай аливаад хариуцлагатай ханддаг
• Харилцааны өндөр соёлтой, ачаалал дааж ажиллах чадвартай
• Мэргэжлээрээ 3-аас дээш жил ажилласан ажлын дадлага туршлагатай
• Мэргэжлийн ур чадвар сайтай, хариуцлагатай, тогтвор суурьшилтай үнэнч шударга, багаар болон бие даан ажиллах чадвартай
Бүрдүүлэх материал
• Анкет (анкетийн маягтыг МХБ-ийн хүний нөөц хариуцсан ажилтнаас авах)
• 1 хувь зураг (3х4 хэмжээтэй)
• Гурван үеийн намтар
• Их дээд сургуулийн дипломын хуулбар (нотариатаар баталгаажуулсан)
• Иргэний үнэмлэхний хуулбар
Шалгаруулалтанд оролцохыг хүсэгчид 2012 оны 09 сарын 10-ны дотор дээрхи материалыг бүрдүүлэн МХБ-ийн Санхүү, захиргааны газарт авчирч өгнө үү.
Жич: Зөвхөн шаардлагад тэнцсэн өргөдөл гаргагчийг ярилцлагад урина.
Монголын Хөрөнгийн Бирж