"Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай" хуулийн 6.1.1, 6.2.2, "Компанийн тухай" хуулийн 57.1, "Үнэт цаасны зах зээлийн тухай" хуулийн 11.2, 34.1.8, Санхүүгийн зохицуулах хорооны “Хувьцаат компанийн хувьцааг заавал болон сайн дурын үндсэн дээр худалдан авах санал гаргах ажиллагааны журам”-ыг тус тус үндэслэн, Санхүүгийн зохицуулах хорооноос “Эрдэнэт хүнс” ХК (MSE:TAS)-ийн нийт гаргасан 394,298 ширхэг хувьцааны 51 хувь буюу 201,091 ширхэг хувьцааг эзэмшигч нэгдмэл сонирхолтой этгээд болох “Эрхэт трейд” ХХК, Г.Одгэрэл нараас тус хувьцаат компанийн бусад хувьцаа эзэмшигчдийн өмчлөлд байгаа нийт хувьцааны 49 хувь буюу 193,207 ширхэг хувьцааг нэг бүрийг нь 926 /есөн зуун хорин зургаан/ төгрөгөөс доошгүй үнээр худалдан авах санал гаргасныг зөвшөөрч хүчинтэй байх хугацааг 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн ажлын 60 хоног байхаар тогтоол гаргав.
“Эрдэнэт хүнс” ХК (MSE : TAS)-ийн тухай:
Хаяг: Орхон аймаг Эрдэнэт, Найрамдал хороолол
Захирлын нэр: Сүхбат
МХБ-д бүртгүүлсэн огноо: 1992-08-25
Хувьцааны төрөл: Энгийн
Нийт гаргасан хувьцаа: 394,298
Төрийн мэдэлд: 0
Нэрлэсэн үнэ: 100
Хаалтын ханш: 963
Үйл ажиллагааны чиглэл:
Хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэл
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Мэдээллийн Алба
Мэдээллийн Алба