• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

47911.16

( -49.9 -0.1% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 47911.16 -49.9
MSE A Индекс 18218.05 -82.77
MSE B Индекс 15370.41 124.02

Мэдээ мэдээлэл

УУЛ УУРХАЙН БҮТЭЭГДЭХҮҮН ХУДАЛДАН АВАГЧДЫН АНХААРАЛД

2024-09-27 10:35:40

“Гэрээний хугацаа дуусахад аль нэг талаас цуцлах санал гаргаагүй бол дахин 1 жилээр сунгагдсанд тооцно” гэж заасны дагуу гэрээний хугацаа дахин 1 жилээр сунгагдсаныг мэдэгдэж байна.

09-Р САРЫН 26-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-09-26 15:14:50

Энэ өдөр нийт 33,477,170,055 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

“ЭРДЭНЭТ ИНВЕСТ” ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САНГИЙН ГИШҮҮДИЙН АНХААРАЛД

2024-09-26 10:44:31

“Эрдэнэт Инвест” хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрх эзэмшигчдийн хурлын товыг жич мэдэгдэх болно.

Мэдээ мэдээлэл

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ СИТИ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БАНКТАЙ ХАМТРАН “GLOBAL DEPOSITORY NOTES” СЭДВЭЭР ТАНИЛЦУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2013-06-21 15:37:42
     Монголын хөрөнгийн бирж Сити хөрөнгө оруулалтын банктай хамтран 2013 оны 6 дугаар сарын 20-ны өдөр “Global Depository Notes” сэдвээр танилцуулах арга хэмжээ зохион байгууллаа.

     Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар дотоодын үнэт цаасны зах зээлд олон нэр төрлийн бүтээгдэхүүн арилжиж, хөрөнгө оруулагчдад олон төрлийн сонголтыг санал болгох боломжууд нээгдэж байгаагийн нэг нь Хадгаламжийн бичиг буюу Depository Receipts /DR/ юм. Үүнтэй холбогдуулан Хадгаламжийн бичиг /DR/ болон Хадгаламжийн өрийн бичгийн талаарх ерөнхий мэдээлэл өгөх,  Монголын үнэт цаасны зах зээлд Хадгаламжийн өрийн бичгийг буюу Global depository notes-г нэвтрүүлэх боломжийн талаар танилцуулах зорилгоор энэхүү арга хэмжээг зохион байгуулсан болно. Уг танилцуулга арга хэмжээнд Монголбанк, Сангийн яам, Эдийн засгийн хөгжлийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, Нийслэлийн засаг даргын тамгын газар, Дэлхийн банк болон арилжааны банкуудын төлөөлөгчид оролцлоо.

     Монголын хөрөнгийн биржийн зүгээс шинэчлэгдэн батлагдсан Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн талаар ерөнхий танилцуулга хийн зах зээлд нээгдсэн боломжууд, ирээдүйн арилжааны дараах бүтцийн талаар уригдсан зочдод танилцууллаа.  
 
 
Мэдээллийн алба
МОНГОЛЫН ХӨРНӨГИЙН БИРЖ