• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

47911.16

( -49.9 -0.1% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 47911.16 -49.9
MSE A Индекс 18218.05 -82.77
MSE B Индекс 15370.41 124.02

Мэдээ мэдээлэл

09-Р САРЫН 27-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-09-27 16:02:21

Энэ өдөр нийт 29,285,670,451 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

УУЛ УУРХАЙН БҮТЭЭГДЭХҮҮН ХУДАЛДАН АВАГЧДЫН АНХААРАЛД

2024-09-27 10:35:40

“Гэрээний хугацаа дуусахад аль нэг талаас цуцлах санал гаргаагүй бол дахин 1 жилээр сунгагдсанд тооцно” гэж заасны дагуу гэрээний хугацаа дахин 1 жилээр сунгагдсаныг мэдэгдэж байна.

09-Р САРЫН 26-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-09-26 15:14:50

Энэ өдөр нийт 33,477,170,055 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО ЯПОН УЛСЫН САНХҮҮГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АГЕНТЛАГТАЙ УРТ ХУГАЦААНД ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛЛОО

2013-12-03 11:20:31
Санхүүгийн зохицуулах хорооны 9 хүний бүрэлдхүүнтэй баг Япон Улсын Санхүүгийн үйлчилгээний агентлагаас зохион байгуулсан тусгайлсан сургалтад 2013 оны 11 дүгээр сарын 18-22-ны өдрүүдэд амжилттай хамрагдлаа. Уг сургалтын хүрээнд Японы Санхүүгийн үйлчилгээний агентлаг, Үнэт цаас ба хөрөнгийн биржийн хяналтын хороо /SESC/, Японы хөрөнгийн бирж групп /JPX/, Токиогийн таваарын бирж /TOCOM/-ийн үйл ажиллагаатай танилцан, туршлага судлах, холбогдох удирдлагуудтай нь албан уулзалт хийж, цаашдын урт хугацааны хамтын үйл ажиллагааны суурийг тавих үндсэн зорилтыг агуулсан болно. 

Уг семинарын хүрээнд СЗХ-ны төлөөлөгчид тусгайлсан сургалтын хөтөлбөрт хамрагдсанаас гадна тэдгээрийг Японы Санхүүгийн үйлчилгээний агентлагийн дарга ноён Р.Хатанака хүлээн авч уулзсан бөгөөд ноён Р.Хатанака болон СЗХ-ны дэд дарга Б.Даажамба нар ойрын хугацаанд хоёр байгууллагын хамтын ажиллагааны санамж бичиг зурахаар тохиролцоонд хүрсэн нь хоёр байгууллагын хамтрах үйл ажиллагааны эхлэлийг амжилттай тавьж, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх бололцоог нээж өглөө. Мөн Санхүүгийн үйлчилгээний агентлагийн зүгээс СЗХ-г Олон улсын үнэт цаасны хороодын байгууллага /IOSCO/-ын идэвхит гишүүнээр элсэхэд өөрийн зүгээс дэмжихээр боллоо.

Энэхүү арга хэмжээний гол ач холбогдол нь Хорооны ажилтнууд тусгайлсан мэргэжлийн сургалтад сууж, мэдлэгээ дээшлүүлэхийн зэрэгцээ хөгжингүй орны зохицуулагч байгууллагатай урт хугацааны хамтын ажиллагааны эхлэлийг тохирсонд орших аж.