• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

47911.16

( -49.9 -0.1% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 47911.16 -49.9
MSE A Индекс 18218.05 -82.77
MSE B Индекс 15370.41 124.02

Мэдээ мэдээлэл

09-Р САРЫН 27-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-09-27 16:02:21

Энэ өдөр нийт 29,285,670,451 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

УУЛ УУРХАЙН БҮТЭЭГДЭХҮҮН ХУДАЛДАН АВАГЧДЫН АНХААРАЛД

2024-09-27 10:35:40

“Гэрээний хугацаа дуусахад аль нэг талаас цуцлах санал гаргаагүй бол дахин 1 жилээр сунгагдсанд тооцно” гэж заасны дагуу гэрээний хугацаа дахин 1 жилээр сунгагдсаныг мэдэгдэж байна.

09-Р САРЫН 26-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-09-26 15:14:50

Энэ өдөр нийт 33,477,170,055 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

СУРАГЧИД “ЦАН” ЦОХИЖ МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖААГ ЭХЛҮҮЛЛЭЭ

2014-03-11 16:23:47
Монголын банкны холбоо “Дэлхийн мөнгөний 7 хоног” хөдөлгөөнд нэгдэж хүүхэд залуусын санхүүгийн мэдлэгийг дээшлүүлж, эдийн засгийн боловсролыг нэмэгдүүлэх зорилгоор “Хүүхэд бүр санхүүч” уриан дор санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа, гүйцэтгэх үүрэг, давуу талуудтай танилцах аяныг 2014 оны 3 дугаар сарын 10-наас 17-ны өдрүүдэд зохион байгуулж буй юм.

Тус аяныг Монголын хөрөнгийн биржийн 2014 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 4676 дах удаагийн үнэт цаасны арилжаа эхлүүлэх “Цан”-г сурагчдын төлөөлөл болж ирсэн “Сант” бүрэн дунд сургуулийн ахлах ангийн сурагчид цохисноор эхлүүллээ.

Хөрөнгийн биржийн үйл ажиллагаа, үнэт цаасны тухай ойлголт болон үнэт цаасны арилжаа хэрхэн хийгддэг талаар хүрэлцэн ирсэн сурагчдад мэдээлэл өгч, тэдний тавьсан асуултад зохих хариулт өгч, харилцан ярилцаж сурагчдын санхүүгийн мэдлэгийг нэмэгдүүллээ.

Сонирхолтой яриа өрнүүлж идэвхитэй оролцсон “Сант” бүрэн дунд сургуулийн ахлах ангийн сурагчдад сурлагын өндөр амжилт хүсье. 
 
 
 
 

 
 
 
 
 

 
Мэдээллийн алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ