• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

47911.16

( -49.9 -0.1% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 47911.16 -49.9
MSE A Индекс 18218.05 -82.77
MSE B Индекс 15370.41 124.02

Мэдээ мэдээлэл

09-Р САРЫН 27-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-09-27 16:02:21

Энэ өдөр нийт 29,285,670,451 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

УУЛ УУРХАЙН БҮТЭЭГДЭХҮҮН ХУДАЛДАН АВАГЧДЫН АНХААРАЛД

2024-09-27 10:35:40

“Гэрээний хугацаа дуусахад аль нэг талаас цуцлах санал гаргаагүй бол дахин 1 жилээр сунгагдсанд тооцно” гэж заасны дагуу гэрээний хугацаа дахин 1 жилээр сунгагдсаныг мэдэгдэж байна.

09-Р САРЫН 26-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-09-26 15:14:50

Энэ өдөр нийт 33,477,170,055 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

МХБ-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Д.БОЛОРМАА ЗАХ ЗЭЭЛД ОРОЛЦОГЧ НАРТАЙ УУЛЗЛАА

2014-04-09 17:55:44

Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Болормаа санаачлан үнэт цаасны зах зээлд оролцогч нарыг хүлээн авч, уулзлаа.

Монгол улсын эдийн засгийн байдал хүнд байгаа үед хүндрэлийг хэрхэн давах талаар санхүүгийн зах зээлийн гол салбар хөрөнгийн бирж, түүнд оролцогч талууд, Брокер дилерийн компани, иргэдийн төлөөлөл, Монголын хөрөнгийн биржийн удирдлага болон холбогдох мэргэжилтнүүд оролцсон нийт 40 хүний бүрэлдэхүүнтэй өргөн хэмжээний уулзалт зохион байгууллаа.

Тус уулзалтын үеэр Үнэт цаасны зах зээлд тулгарч буй нэн тэргүүний асуудлууд, түүнийг хөгжлийн бодлогодоо хэрхэн тусгаж хамтран ажиллах, ирээдүйд ямар түвшинд хүрч ажиллах талаар дэлгэрэнгүй тайлбар, мэдээлэл өгсөн.

Уулзалтад ирсэн төлөөллүүдтэй өнөөгийн үүсээд буй асуудлаа зохицуулах байгууллагын түвшинд цаашид хэрхэн оновчтой шийдвэрлүүлэх, гадаадын хөрөнгө оруулагчдаа татах, уяан хатан бодлоготойгоор үнэт цаасны хөрвөх чадварыг нэмэгдүүлэх зэрэг асуудлын хүрээнд дэлгэрэнгүй санал солилцлоо.

 

Мэдээллийн алба

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ