• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

47911.16

( -49.9 -0.1% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 47911.16 -49.9
MSE A Индекс 18218.05 -82.77
MSE B Индекс 15370.41 124.02

Мэдээ мэдээлэл

09-Р САРЫН 27-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-09-27 16:02:21

Энэ өдөр нийт 29,285,670,451 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

УУЛ УУРХАЙН БҮТЭЭГДЭХҮҮН ХУДАЛДАН АВАГЧДЫН АНХААРАЛД

2024-09-27 10:35:40

“Гэрээний хугацаа дуусахад аль нэг талаас цуцлах санал гаргаагүй бол дахин 1 жилээр сунгагдсанд тооцно” гэж заасны дагуу гэрээний хугацаа дахин 1 жилээр сунгагдсаныг мэдэгдэж байна.

09-Р САРЫН 26-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-09-26 15:14:50

Энэ өдөр нийт 33,477,170,055 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

“БИДИСЕК” ХУВЬЦААТ КОМПАНИЙН НЭМЭЛТ ХУВЬЦААГ ТЭРГҮҮН ЭЭЛЖИНД ХУДАЛДАН АВАХ ЭРХ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАР

2014-07-16 16:37:04
Санхүүгийн Зохицуулах Хорооны 2014 оны 7 дугаар сар 7-ны өдрийн 267 тоот тогтоолоор БиДиСЕК ХК-ийн хувьцааны тоог 6 000 000 ширхэгээр нэмэгдүүлэн нийт хувьцааны тоог 17 000 000 ширхэг байхаар үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт оруулах шийдвэр гаргасан.

"Би ди сек" (MSE:BDS) ХК нь 1991 онд үүсгэн байгуулагдсан үнэт цаасны зах зээл дээр андеррайтер, брокер дилер, хөрөнгө оруулалтын зөвлөхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн үнэт цаасны компани юм. Тус компани нь 2006 онд Монголын хөрөнгийн биржээр дамжуулан хувьцаагаа олон нийтэд санал болгон арилжиж хувьцаат компани болсон бөгөөд 2008 онд нэмэлт үнэт цаас гарган санхүүжилт татаж байсан.

 “Компанийн тухай” хуулийн 34.2, 38-р зүйлд заасны дагуу 2014 оны 04 сарын 18-ны өдөр хуралдсан хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар “Би ди сек” ХК-ийн хувьцааг эзэмшиж байсан хувьцаа эзэмшигчдэд нэмж гаргаж байгаа хувьцаанаас өөрийн хувьцааны тоотой хувь тэнцүүлэн тэргүүн ээлжинд худалдан авах эрхийг олгохоор шийдвэрлэсэн байна.

Тус компанийн нэмж гаргаж байгаа хувьцааг тэргүүн ээлжинд худалдан авах эрхийг хэрэгжүүлэх үнийг компанийн ТУЗ-өөс 1,931 төгрөг байхаар тогтоосон бөгөөд тус эрхийг хэрэгжүүлээд үлдсэн хувьцааг олон нийтэд санал болгох үнийг СЗХ-ны 267 тоот тогтоолд заасны дагуу тогтсон үнийн аргаар, 2,146 төгрөгөөс доошгүй байхаар шийдвэрлэжээ.

Иймд “Би ди сек” ХК-ийн хувьцаа эзэмшигч та бүхэн уг эрхээ хэрэгжүүлэхдээ өөрийн үйлчлүүлдэг Брокер дилерийн компаниараа дамжуулан 2014 оны 8 сарын 26-ны өдрийн дотор хүсэлтээ компанид гаргана уу.

Хувьцаа эзэмшигчдийн тэргүүн ээлжинд худалдан авах эрхээ хэрэгжүүлээгүй үлдсэн хувьцааг нийтэд санал болгон арилжих ба үнэт цаасыг нийтэд санал болгох ажиллагаа нь Монголын Хөрөнгийн Биржээр нээлттэй явагдана.

ҮНЭТ ЦААС ГАРГАГЧ:  
“Би ди сек” ХК
НИЙТ ГАРГАСАН ХУВЬЦААНЫ ТОО: 11,000,000 ширхэг
НЭМЖ ГАРГАЖ БУЙ ХУВЬЦААНЫ ТОО: 6,000,000 ширхэг
НЭМЖ ГАРГАЖ БУЙ ХУВЬ:
35.29%
ТЭРГҮҮН ЭЭЛЖИНД ХУДАЛДАН АВАХ ҮНЭ: 1,931 төг
ТЭРГҮҮН ЭЭЛЖИНД ХУДАЛДАН АВАХ ЭРХТЭЙ ХУВЬЦАА ЭЗЭМШИГДИЙН БҮРТГЭЛИЙН ӨДӨР: 2014.03.03
ТЭРГҮҮН ЭЭЛЖИНД ХУДАЛДАН АВАХ ХУВЬЦААНЫ ТОО: Нэмж гаргаж буй хувьцаанаас өөрийн эзэмшиж буй хувьцааны тоотой хувь тэнцүүлэн авна.
ТЭРГҮҮН ЭЭЛЖИНД ХУДАЛДАН АВАХ ЭРХ ДУУСАХ ОГНОО: 2014.08.26
 
Дэлгэрэнгүй мэдээллийг доорх утсаар авна уу.
Менежер:          99010211, 313108     shinee@bdsec.mn
Брокер:            99043165, 313108     munkhzaya@bdsec.mn
Мэргэжилтэн:     99012845 321763      ganbold@bdsec.mn