Үнэт цаасны зах зээлийн анхан шатны мэдлэг олгох сургалт
“Монголын хөрөнгийн бирж” ХК нь хөрөнгийн зах зээлд ажиллах мэргэжлийн боловсон хүчний эрэлт, хэрэгцээг хангах, олон нийтэд үнэт цаасны зах зээлийн мэдлэг олгох, замаар үнэт цаасны зах зээлийн хөгжилд тодорхой хувь нэмэр оруулах зорилгоор үнэт цаасны зах зээлийн анхан шатны мэдлэг олгох сургалтыг 2005 оноос зохион байгуулж эхэлсэн бөгөөд өнөөдрийг хүртэл тогтмол зохион байгуулж байна. Сургалтын мэдээллийг цахим хуудас болон фэйсбүүк пэйжээр мэдээллэдэг.
Сургагч багш нарын хувьд санхүүгийн зах зээлд ажиллаж байгаа мэргэжилтнүүд болон их, дээд сургуулийн дадлага туршлагатай багш нар онол, практик хосолсон аргаар хичээл заах ба сургалтанд хамрагдсанаар хөрөнгийн зах зээлийн үндсэн ойлголтууд, эрх зүйн зохицуулалт, зах зээлд тавих хяналт, хөрөнгө оруулагчдын эрх үүрэг, зах зээлд оролцогч байгууллагын үйл ажиллагаа, өөрт учрах эрсдлээ хэрхэн бууруулж болох талаар системтэй мэдлэг олж авснаар дотоод, гадаадын аль ч биржийн арилжаанд оролцох чадвартай болж төгсөнө.
Танхимын сургалт:
Сургалт сард нэг удаа 12:30-16:30 цагийн хооронд 3 өдрийн турш явагдах бөгөөд 15-аас доошгүй хүний бүрэлдэхүүнтэй зохион байгуулагддаг.
Бүртгэл:
Сургалтын бүртгэл онлайнаар болон МХБ-ийн байранд явагдана.
Дэлгэрэнгүй мэдээллийг дараах дугаараас авна уу: 11-313747 /3112/
Сургалтын хөтөлбөр:
Өдөр-1 | |
12:30-13:30 | Хөрөнгийн зах зээлийн үүсэл хөгжил |
13:30-14:30 | Хөрөнгө оруулалтын төрөл, түүний ач холбогдол |
14:30-15:30 | Хөрөнгийн зах зээлийн мэргэжлийн оролцогчид |
15:30-16:30 | Хувь хүний санхүү |
Өдөр-2 | |
12:30-13:30 | Арилжаанд хэрхэн оролцох вэ |
13:30-14:30 | Хувьцаа болон бондын ялгаа |
14:30-15:30 | Брокер, дилерийн үндсэн үйл ажиллагаа |
15:30-16:30 | Суурь шинжилгээ |
Өдөр-3 | |
12:30-13:30 | Багц бүрдүүлэлт |
13:30-14:30 | МХБ-ийн үнэт цаасны арилжаа түүнд оролцох |
14:30-15:30 | Финтек ба криптовалют |
15:30-16:30 | Бататгах давтлага |