MSE
Бусад мэдээ
Зах зээл

10 ДУГААР САРЫН 12-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-10-12

Энэ өдөр нийт 14,367,237,086 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулалаа.

2026 оны 10 дугаар сарын 12-ны өдөр энгийн арилжаагаар 64 хувьцаат компанийн 1,212,503,631 төгрөгийн үнийн дүн бүхий 2,053,408 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 26 компанийн хувьцааны ханш өсч, 28 компанийн хувьцааны ханш буурсан бол 10 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Бөхөг ХК (BHG +14.91%), Махимпекс ХК (MMX +10%), Эм Жи Эл Акуа ХК (MGLA +8.7%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Жуулчин дюти фрий ХК (SUL -14.13%), Жидакс ХК (SOH -13.51%), Оллоо ХК (OLL -9.5%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын 4 сангийн нийт 16,604 ширхэг нэгж эрх 11,171,543.18 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 496 ширхэг үнэт цаас 26,751,500 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 11 ширхэг үнэт цаас 1,105,500 төгрөгөөр,

  • Багцын арилжаагаар 81,118,267 ширхэг үнэт цаас 3,597,599,536 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.  

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 2 багц 12,800 тонн Баяжуулсан коксжих нүүрс 16,128,000 юань буюу 8,663,800,320 төгрөгөөр,

  • "Монголросцветмет" ТӨҮГ (Эрдэнэс критикал минералс)-ын 1 багц 3,300 тонн Fe-52%-ийн Төмрийн хүдэр 237,600 ам.доллар буюу 854,305,056 төгрөгөөр тус тус арилжаалагдсан байна.

Энэ өдөр нийт 14,367,237,086 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.04%-иар буурч, 66,690.66 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 17,102,715,465,425 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

10 ДУГААР САРЫН 12-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ · Монголын Хөрөнгийн Бирж