10 ДУГААР САРЫН 13-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

Энэ өдөр нийт 5,793,295,259 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.
2026 оны 10 дугаар сарын 13-ны өдөр энгийн арилжаагаар 49 хувьцаат компанийн 923,537,983 төгрөгийн үнийн дүн бүхий 2,055,670 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 25 компанийн хувьцааны ханш өсч, 20 компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн ханш тогтвортой байлаа.
Үүнээс Би ди сек ХК (BDS +14.47%), Оллоо ХК (OLL +10.49%), Монголын цахилгаан холбоо ХК (MCH +7.5%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Монгол нэхмэл ХК (MNH -15%), Монноос ХК (MNS -14.58%), Булигаар ХК (MBG -8.78%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.
Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар:
Хөрөнгө оруулалтын 4 сангийн нийт 11,936 ширхэг нэгж эрх 13,060,763.25 төгрөгөөр,
Хөрөнгөөр баталгаажсан 4,099 ширхэг үнэт цаас 238,585,000.00 төгрөгөөр,
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 37,222 ширхэг үнэт цаас 3,751,962,790 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:
"Монголросцветмет" ТӨҮГ (Эрдэнэс критикал минералс)-ын 1 багц 3,300 тонн Fe-52%-ийн Төмрийн хүдэр 240,900 ам.доллар буюу 866,148,723 төгрөгөөр арилжаалагдсан байна.
Энэ өдөр нийт 5,793,295,259 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс 0.02%-иар өсч, 66,705.34 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 17,155,460,297,930 төгрөг боллоо.
Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ