MSE
Бусад мэдээ
Зах зээл

10 ДУГААР САРЫН 14-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-10-14

Энэ өдөр нийт 14,991,368,599 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

2026 оны 10 дугаар сарын 14-ний өдөр энгийн арилжаагаар 51 хувьцаат компанийн 1,341,644,968 төгрөгийн үнийн дүн бүхий 2,034,729 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 26 компанийн хувьцааны ханш өсч, 16 компанийн хувьцааны ханш буурсан бол 9 компанийн ханш тогтвортой байлаа. 

Үүнээс Авто зам ХК (AAR +14.98%), Булигаар ХК (MBG +10.86%), Махимпекс ХК (MMX +8.79%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Ар баянхангай ХК (ABH -14.92%), Монголын хөрөнгийн бирж ХК (MSE -4.06%), Ард кредит ББСБ ХК (ADB -2.59%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын 4 сангийн нийт 43,870 ширхэг нэгж эрх 24,299,902.21 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 224 ширхэг үнэт цаас 11,200,000 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 56 ширхэг үнэт цаас 5,600,000 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 4 ширхэг үнэт цаас 400 ам.доллар (1,438,376₮)-оор,

  • Багцын арилжаагаар 75,000,000 ширхэг үнэт цаас 2,325,000,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.  

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 2 багц 12,800 тонн Баяжуулсан коксжих нүүрс 16,000,000 юань буюу 8,594,400,000 төгрөгөөр,

  • "Монголросцветмет" ТӨҮГ (Эрдэнэс критикал минералс)-ын 1 багц 3,300 тонн 65%-ийн агууламжтай төмрийн баяжмал 295,350 ам.доллар буюу 1,062,060,879 төгрөгөөр,

  • "Монголросцветмет" ТӨҮГ (Эрдэнэс критикал минералс)-ын 2 багц 6,600 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 452,100 ам.доллар буюу 1,625,724,474 төгрөгөөр арилжаалагдсан байна.

Энэ өдөр нийт 14,991,368,599 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.47%-иар өсч, 67,015.89 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 17,215,479,751,285 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

10 ДУГААР САРЫН 14-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ · Монголын Хөрөнгийн Бирж