MSE
Бусад мэдээ
Зах зээл

10 ДУГААР САРЫН 15-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-10-15

Энэ өдөр нийт 8,152,018,633 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

2026 оны 10 дугаар сарын 15-ны өдөр энгийн арилжаагаар 61 хувьцаат компанийн 482,206,673 төгрөгийн үнийн дүн бүхий 674,455 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 17 компанийн хувьцааны ханш өсч, 33 компанийн хувьцааны ханш буурсан бол 11 компанийн ханш тогтвортой байлаа. 

Үүнээс Хот девелопмент ХК (SDT +14.99%), Шивээ овоо ХК (SHV +8.33%), Худалдаа Хөгжлийн банк (TDB +3.7%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Сор ХК (SOR -14.65%), Бөөний худалдаа ХК (BHL -13.79%), Хөвсгөл алтан дуулга ХК (ADU -12.69%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын 4 сангийн нийт 28,605 ширхэг нэгж эрх 35,142,602.60 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 339 ширхэг үнэт цаас 24,850,000 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 2 ширхэг үнэт цаас 203,000 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 2 ширхэг үнэт цаас 200 ам.доллар (719,198₮)-оор тус тус арилжигдсан байна.  

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Монголросцветмет" ТӨҮГ (Эрдэнэс критикал минералс)-ын 2 багц 6,600 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 452,100 ам.доллар буюу 1,625,747,079 төгрөгөөр арилжаалагдсан байна.

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 3 багц 19,200 тонн Баяжуулсан коксжих чанаргүй нүүрс 11,136,000 юань буюу 5,983,150,080 төгрөгөөр,

Энэ өдөр нийт 8,152,018,633 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.41%-иар өсч, 67,290.46 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 17,267,043,896,236 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

10 ДУГААР САРЫН 15-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ · Монголын Хөрөнгийн Бирж