MSE
Бусад мэдээ
Зах зээл

10 ДУГААР САРЫН 16-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-10-16

Энэ өдөр нийт 11,962,003,805 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

2026 оны 10 дугаар сарын 16-ны өдөр энгийн арилжаагаар 58 хувьцаат компанийн 1,250,136,906 төгрөгийн үнийн дүн бүхий 5,352,487 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 25 компанийн хувьцааны ханш өсч, 26 компанийн хувьцааны ханш буурсан бол 7 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Баянтээг ХК (BTG +15%), Хөх ган ХК (HGN +11.11%), Монгол алт ХК (ERS +9.95%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Бөхөг ХК (BHG -14.94%), Тандэм инвэст ББСБ ХК (TAND -12.26%), Эм Жи Эл Акуа ХК (MGLA -10%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын 4 сангийн нийт 18,468 ширхэг нэгж эрх 17,570,604.60 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 121 ширхэг үнэт цаас 8,450,140 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 6,497 ширхэг үнэт цаас 648,277,540 төгрөгөөр,

  • Багцын арилжаагаар 180,761 ширхэг үнэт цаас 320,489,253 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.  

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 2 багц 12,800 тонн Баяжуулсан коксжих нүүрс 16,128,000 юань буюу 8,666,864,640 төгрөгөөр,

  • "Монголросцветмет" ТӨҮГ (Эрдэнэс критикал минералс)-ын 1 багц 3,300 тонн 65%-ийн агууламжтай төмрийн баяжмал 292,050 ам.доллар буюу 1,050,214,720.5 төгрөгөөр арилжаалагдсан байна.

Энэ өдөр нийт 11,962,003,805 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.02%-иар буурч, 67,276.55 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 17,228,605,970,325 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

10 ДУГААР САРЫН 16-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ · Монголын Хөрөнгийн Бирж