10 ДУГААР САРЫН 20-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

Энэ өдөр нийт 4,021,439,994 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.
2026 оны 10 дугаар сарын 20-ны өдөр энгийн арилжаагаар 57 хувьцаат компанийн 2,189,328,305 төгрөгийн үнийн дүн бүхий 1,169,175 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 22 компанийн хувьцааны ханш өсч, 26 компанийн хувьцааны ханш буурсан бол 9 компанийн ханш тогтвортой байлаа.
Үүнээс Эм Жи Эл Акуа ХК (MGLA +14.85%), Булигаар ХК (MBG +12.01%), Монголын хөрөнгийн бирж ХК (MSE +7.26%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Худалдаа Хөгжлийн банк (TDB -10.8%), Крипто Үндэстэн ХК (CNF -9.88%), Монноос ХК (MNS -9.58%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.
Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар:
Хөрөнгө оруулалтын 4 сангийн нийт 42,839 ширхэг нэгж эрх 37,420,745.41 төгрөгөөр,
Хөрөнгөөр баталгаажсан 18 ширхэг үнэт цаас 900,000 төгрөгөөр,
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 2,853 ширхэг үнэт цаас 285,219,000 төгрөгөөр,
Багцын арилжаагаар 1,455,480 ширхэг үнэт цаас 458,243,323.20 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:
"Монголросцветмет" ТӨҮГ (Эрдэнэс критикал минералс)-ын 1 багц 3,300 тонн 65%-ийн агууламжтай төмрийн баяжмал 292,050 ам.доллар буюу 1,050,328,620 төгрөгөөр арилжаалагдсан байна.
Энэ өдөр нийт 4,021,439,994 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс 0.53%-иар буурч, 66,517.4 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 17,039,108,141,152 төгрөг боллоо.
Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ