MSE
Бусад мэдээ
Зах зээл

10 ДУГААР САРЫН 23-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-10-23

Энэ өдөр нийт 12,412,393,292 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

2026 оны 10 дугаар сарын 23-ны өдөр энгийн арилжаагаар 50 хувьцаат компанийн 926,166,030 төгрөгийн үнийн дүн бүхий 1,220,842 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 23 компанийн хувьцааны ханш өсч, 21 компанийн хувьцааны ханш буурсан бол 6 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Би ди сек ХК (BDS +14.85%), Худалдаа Хөгжлийн банк (TDB +3.65%), Жуулчин дюти фрий ХК (SUL +2.78%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Ремикон ХК (RMC -7.76%), Э-Транс ложистикс XК (ETR -3.82%), Багануур ХК (BAN -2.26%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын 4 сангийн нийт 62,067 ширхэг нэгж эрх 39,722,981.70 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 143 ширхэг үнэт цаас 8,300,000 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 57 ширхэг үнэт цаас 5,748,500 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 61 ширхэг үнэт цаас 6,100 ам.доллар (21,950,545₮)-оор тус тус арилжигдсан байна.  

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 2 багц 12,800 тонн Баяжуулсан коксжих нүүрс 15,936,000 юань буюу 8,592,531,840 төгрөгөөр,

  • "Монголросцветмет" ТӨҮГ (Эрдэнэс критикал минералс)-ын 2 багц 6,600 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 445,500 ам.доллар буюу 1,603,109,475 төгрөгөөр тус тус арилжаалсан байна.

Энэ өдөр нийт 12,412,393,292 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.34%-иар өсч, 67,326.62 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 17,188,561,297,560 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

10 ДУГААР САРЫН 23-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ · Монголын Хөрөнгийн Бирж