10 ДУГААР САРЫН 26-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

Энэ өдөр нийт 11,224,209,984 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.
2026 оны 10 дугаар сарын 26-ны өдөр энгийн арилжаагаар 55 хувьцаат компанийн 762,871,612 төгрөгийн үнийн дүн бүхий 942,066 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 20 компанийн хувьцааны ханш өсч, 25 компанийн хувьцааны ханш буурсан бол 10 компанийн ханш тогтвортой байлаа.
Үүнээс Бүтээлч үйлс ХК (BLC +14.95%), Монгол алт ХК (ERS +14.7%), Жуулчин дюти фрий ХК (SUL +8.11%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Хөвсгөл алтан дуулга ХК (ADU -10.45%), Хархорин ХК (HHN -7.45%), Ард санхүүгийн нэгдэл ХК (AARD -4.93%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.
Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар:
Хөрөнгө оруулалтын 4 сангийн нийт 29,832 ширхэг нэгж эрх 13,571,242.22 төгрөгөөр,
Хөрөнгөөр баталгаажсан 132 ширхэг үнэт цаас 6,600,000 төгрөгөөр,
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 4 ширхэг үнэт цаас 400,060 төгрөгөөр,
Багцын арилжаагаар 1,455,480 ширхэг үнэт цаас 493,698,816 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:
"Энержи Ресурс" ХХК-ийн 2 багц 12,800 тонн Баяжуулсан коксжих нүүрс 15,424,000 юань буюу 8,320,168,320 төгрөгөөр,
"Монголросцветмет" ТӨҮГ (Эрдэнэс критикал минералс)-ын 2 багц 6,600 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 452,100 ам.доллар буюу 1,626,899,934 төгрөгөөр тус тус арилжаалсан байна.
Энэ өдөр нийт 11,224,209,984 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс 0.28%-иар буурч, 67,134.83 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 17,200,174,036,493 төгрөг боллоо.
Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ