10 ДУГААР САРЫН 27-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

Энэ өдөр нийт 3,789,858,321 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулалаа.
2026 оны 10 дугаар сарын 27-ны өдөр энгийн арилжаагаар 59 хувьцаат компанийн 1,545,622,990 төгрөгийн үнийн дүн бүхий 1,218,758 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 18 компанийн хувьцааны ханш өсч, 31 компанийн хувьцааны ханш буурсан бол 10 компанийн ханш тогтвортой байлаа.
Үүнээс Шивээ овоо ХК (SHV +13.43%), Монгол шевро ХК (MVO +12.9%), Могойн гол ХК (BDL +8.7%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Адуун чулуун ХК (ADL -13.68%), Тэнгэрлиг медиа групп ХК (TNGR -10.38%), Худалдаа Хөгжлийн банк (TDB -9.72%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.
Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар:
Хөрөнгө оруулалтын 4 сангийн нийт 73,579 ширхэг нэгж эрх 19,218,996.16 төгрөгөөр,
Хөрөнгөөр баталгаажсан 183 ширхэг үнэт цаас 9,150,000 төгрөгөөр,
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 6,135 ширхэг үнэт цаас 613,139,990 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:
"Монголросцветмет" ТӨҮГ (Эрдэнэс критикал минералс)-ын 2 багц 6,600 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 445,500 ам.доллар буюу 1,603,149,570 төгрөгөөр тус тус арилжаалсан байна.
Энэ өдөр нийт 3,789,858,321 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс 0.57%-иар буурч, 66,751.27 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 17,080,262,633,576 төгрөг боллоо.
Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ