MSE
Бусад мэдээ
Зах зээл

10 ДУГААР САРЫН 29-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-10-29

Энэ өдөр нийт 2,475,759,015 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр энгийн арилжаагаар 47 хувьцаат компанийн 744,224,830 төгрөгийн үнийн дүн бүхий 1,055,027 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 18 компанийн хувьцааны ханш өсч, 25 компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Шарын гол ХК (SHG +10.4%), Гермес центр ХК (HRM +9.76%), Дархан зочид буудал ХК (DZG +6.38%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Монгол савхи ХК (UYN -10.48%), Эрдэнэс сольюшинс ХК (AMT -7.91%), Би ди сек ХК (BDS -6.82%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын 4 сангийн нийт 3,158 ширхэг нэгж эрх 3,844,092.58 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 919 ширхэг үнэт цаас 47,044,500 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 101 ширхэг үнэт цаас 10,101,200 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 121 ширхэг үнэт цаас 12,100 ам.доллар (43,544,996₮)-оор тус тус арилжигдсан байна.  

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Монголросцветмет" ТӨҮГ (Эрдэнэс критикал минералс)-ын 2 багц 6,600 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдрийг 65 ам.доллароос эхэлж дуудан, үнэ 5.38%-иар өссөн бөгөөд арилжааны үр дүнд 452,100 ам.доллар буюу 1,626,999,396 төгрөгөөр арилжаалж, нийт 1,626,999,396 төгрөгийн УУБА зохион байгуулсан бол худалдагч компани арилжааны үнийн өсөлтөөс нийт 83,131,356 төгрөгийн нэмэлт орлого оллоо.

Энэ өдөр нийт 2,475,759,015 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.07%-иар өсч, 66,832.19 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 17,036,740,091,036 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

10 ДУГААР САРЫН 29-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ · Монголын Хөрөнгийн Бирж