10 ДУГААР САРЫН 30-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

Энэ өдөр нийт 36,091,075,512 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.
2026 оны 10 дугаар сарын 30-ны өдөр энгийн арилжаагаар 46 хувьцаат компанийн 1,158,602,328 төгрөгийн үнийн дүн бүхий 1,296,593 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 25 компанийн хувьцааны ханш өсч, 16 компанийн хувьцааны ханш буурсан бол 9 компанийн ханш тогтвортой байлаа.
Үүнээс Ард санхүүгийн нэгдэл ХК (AARD +11.66%), Жуулчин дюти фрий ХК (SUL +10%), АПУ ХК (APU +6.91%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Худалдаа Хөгжлийн банк ХК (TDB -7.48%), Хай би ойл ХК (HBO -6.14%), ЛэндМН ББСБ ХК (LEND -3.08%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.
Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар:
Хөрөнгө оруулалтын 4 сангийн нийт 12,464 ширхэг нэгж эрх 11,065,488 төгрөгөөр,
Хөрөнгөөр баталгаажсан 34 ширхэг үнэт цаас 3,401,000 төгрөгөөр,
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 1,776 ширхэг үнэт цаас 177,600,100 төгрөгөөр
Багцын арилжаагаар 1,455,480 ширхэг үнэт цаас 504,367,484 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:
"Монголросцветмет" ТӨҮГ (Эрдэнэс критикал минералс)-ын 2 багц 6,600 тонн 52 хувийн агууламжтай төмрийн хүдрийг 65 ам.доллароос эхэлж дуудан, үнэ 6.15 хувиар өссөн бөгөөд арилжааны үр дүнд 455,400 ам.доллар буюу 1,639,021,032 төгрөгөөр арилжаалж,
"Энержи Ресурс" ХХК-ын 2 багц 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрсийг 1,150 юанаас эхэлж дуудан 5.22 хувиар өссөн бөгөөд 15,488,000 юань буюу 8,368,011,520 төгрөгөөр арилжаалж,
"Монголросцветмет" ТӨҮГ (Эрдэнэс критикал минералс)-ын 30 багц 99,000 тонн 52 хувийн агууламжтай төмрийн хүдрийг 65 ам.доллароос эхэлж дуудан, үнэ 4.62 хувиар өссөн бөгөөд арилжааны үр дүнд 6,732,000 ам.доллар буюу 24,229,006,560 төгрөгөөр тус тус арилжаалж ,нийт 34,236,039,112 төгрөгийн УУБА зохион байгуулсан бол худалдагч компаниуд арилжааны үнийн өсөлтөөс нийт 1,578,885,192 төгрөгийн нэмэлт орлого оллоо.
Энэ өдөр нийт 36,091,075,512 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс 1.08 хувиар өсч, 67555.17 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 16,495,494,899,368 төгрөг боллоо.