10 ДУГААР САРЫН 5-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

Энэ өдөр нийт 21,886,981,412 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.
2026 оны 10 дугаар сарын 5-ны өдөр энгийн арилжаагаар 59 хувьцаат компанийн 790,078,971 төгрөгийн үнийн дүн бүхий 1,146,755 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 27 компанийн хувьцааны ханш өсч, 20 компанийн хувьцааны ханш буурсан бол 12 компанийн ханш тогтвортой байлаа.
Үүнээс Авто зам ХК (AAR +14.98%), Тавилга ХК (TVL +14.96%), Хөвсгөл алтан дуулга ХК (ADU +14.53%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Хөх ган ХК (HGN -14.86%), Сор ХК (SOR -14.41%), Худалдаа Хөгжлийн банк (TDB -4.38%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.
Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар:
Хөрөнгө оруулалтын 4 сангийн нийт 14,363 ширхэг нэгж эрх 12,984,632 төгрөгөөр,
Хөрөнгөөр баталгаажсан 20 ширхэг үнэт цаас 2,000,000 төгрөгөөр,
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 3,400 ширхэг үнэт цаас 340,816,670 төгрөгөөр,
Багцын арилжаагаар багцын арилжаанд нийт 30,000,000 ширхэг үнэт цаас 10,500,000,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:
"Энержи Ресурс" ХХК-ийн 2 багц 12,800 тонн Баяжуулсан коксжих нүүрс 16,064,000 юань буюу 8,615,444,480 төгрөгөөр,
"Монголросцветмет" ТӨҮГ (Эрдэнэс критикал минералс)-ын 2 багц 6,600 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 452,100 ам.доллар буюу 1,625,656,659 төгрөгөөр тус тус арилжаалагдсан байна.
Энэ өдөр нийт 21,886,981,412 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс 0.14%-иар буурч, 66,748.05 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 16,723,274,004,308 төгрөг боллоо.
Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ