10 ДУГААР САРЫН 6-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

Энэ өдөр нийт 632,219,777,353 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.
2026 оны 10 дугаар сарын 6-ны өдөр энгийн арилжаагаар 48 хувьцаат компанийн 940,016,945 төгрөгийн үнийн дүн бүхий 1,513,972 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 16 компанийн хувьцааны ханш өсч, 26 компанийн хувьцааны ханш буурсан бол 6 компанийн ханш тогтвортой байлаа.
Үүнээс Богд Даатгал ХК (BODI +14.2%), Махимпекс ХК (MMX +11.11%), Худалдаа Хөгжлийн банк (TDB +6.4%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Монгол савхи ХК (UYN -12.96%), Монложистикс Холдинг ХК (MLG -4.18%), Түмэн шувуут ХК (TUM -4.08%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.
Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар:
Хөрөнгө оруулалтын 4 сангийн нийт 46,286 ширхэг нэгж эрх 44,677,217.55 төгрөгөөр,
Хөрөнгөөр баталгаажсан 23 ширхэг үнэт цаас 2,300,700 төгрөгөөр,
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 26,110 ширхэг үнэт цаас 2,617,742,220 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:
"Тавантолгой" ХК-ийн 157 багц 1,004,800 тонн Баяжуулсан сул коксжих нүүрс 153,734,400 ам.доллар буюу 552,759,721,920 төгрөгөөр,
"Тавантолгой" ХК-ийн 50 багц 320,000 тонн Баяжуулсан коксжих чанаргүй нүүрс 20,800,000 ам.доллар буюу 74,787,440,000 төгрөгөөр,
"Монголросцветмет" ТӨҮГ (Эрдэнэс критикал минералс)-ын 1 багц 3,300 тонн 65%-ийн агууламжтай төмрийн баяжмал 297,000 ам.доллар буюу 1,067,878,350 төгрөгөөр тус тус арилжаалагдсан байна.
Энэ өдөр нийт 632,219,777,353 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс 0.15%-иар өсч, 66,850.74 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 16,827,278,700,062 төгрөг боллоо.
Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ