10 ДУГААР САРЫН 7-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

Энэ өдөр нийт 12,134,878,818 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
2026 оны 10 дугаар сарын 7-ны өдөр энгийн арилжаагаар 57 хувьцаат компанийн 1,854,587,784 төгрөгийн үнийн дүн бүхий 1,169,968 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 22 компанийн хувьцааны ханш өсч, 17 компанийн хувьцааны ханш буурсан бол 18 компанийн ханш тогтвортой байлаа.
Үүнээс Хархорин ХК (HHN +15%), Авто зам ХК (AAR +14.98%), Монгол Базальт ХК (MBW +10.79%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Булигаар ХК (MBG -11.87), Худалдаа Хөгжлийн банк (TDB -9.19%), Э-Транс ложистикс XК (ETR -8.06%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.
Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар:
Хөрөнгө оруулалтын 4 сангийн нийт 12,341 ширхэг нэгж эрх 15,978,094.55 төгрөгөөр,
Хөрөнгөөр баталгаажсан 68 ширхэг үнэт цаас 6,800,800 төгрөгөөр,
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 400 ширхэг үнэт цаас 40,006,980 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:
"Энержи Ресурс" ХХК-ийн 2 багц 12,800 тонн Баяжуулсан коксжих нүүрс 16,000,000 юань буюу 8,580,160,000 төгрөгөөр,
"Монголросцветмет" ТӨҮГ (Эрдэнэс критикал минералс)-ын 2 багц 6,600 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 455,400 ам.доллар буюу 1,637,345,160 төгрөгөөр тус тус арилжаалагдсан байна.
Энэ өдөр нийт 12,134,878,818 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс -0.52%-иар буурч, 66,502.01 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 16,776,468,208,769 төгрөг боллоо.
Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ