10 ДУГААР САРЫН 8-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

Энэ өдөр нийт 7,455,074,154 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.
2026 оны 10 дугаар сарын 8-ны өдөр энгийн арилжаагаар 52 хувьцаат компанийн 825,619,393 төгрөгийн үнийн дүн бүхий 883,806 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 24 компанийн хувьцааны ханш өсч, 20 компанийн хувьцааны ханш буурсан бол 8 компанийн ханш тогтвортой байлаа.
Үүнээс Монноос ХК (MNS +15%), Авто импекс ХК (AOI +15%), Ариг гал ХК (EER +15%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Тэнгэрлиг медиа групп ХК (TNGR -4.76%), Женко тур бюро ХК (JTB -4.16%), Улсын их дэлгүүр ХК (UID -4.06%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.
Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар:
Хөрөнгө оруулалтын 12,425 ширхэг нэгж эрх 17,062,801.36 төгрөгөөр,
Хөрөнгөөр баталгаажсан 1 ширхэг үнэт цаас 100,100,
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 534 ширхэг үнэт цаас 53,426,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:
"Монголросцветмет" ТӨҮГ (Эрдэнэс критикал минералс)-ын 1 багц 3,300 тонн Fe-65%-ийн Төмрийн баяжмал 292,050 ам.доллар буюу 1,050,094,980 төгрөгөөр,
"Энержи Ресурс" ХХК-ийн 3 багц 19,200 тонн Баяжуулсан коксжих чанаргүй нүүрс 10,272,000 юань буюу 5,508,770,880 төгрөгөөр тус тус арилжаалагдсан байна.
Энэ өдөр нийт 7,455,074,154 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс 0.32%-иар өсч, 66,712.35 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 16,914,052,863,316 төгрөг боллоо.
Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ