MSE
Бусад мэдээ
Зах зээл

11 ДҮГЭЭР САРЫН 5-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-11-05

Энэ өдөр нийт 2,710,851,086 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

2026 оны 11 дүгээр сарын 5-ний өдөр энгийн арилжаагаар 57 хувьцаат компанийн 531,214,907 төгрөгийн үнийн дүн бүхий 1,095,187 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 16 компанийн хувьцааны ханш өсч, 24 компанийн хувьцааны ханш буурсан бол 17 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Авто зам ХК (AAR +14.41%), Ард санхүүгийн нэгдэл ХК (AARD +2.52%), Ногоон хөгжил үндэсний нэгдэл ХК (JLT +2.27%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Багануур ХК (BAN -10.15%), Хөвсгөл алтан дуулга ХК (ADU -9.09%), Монгол алт ХК (ERS -2.67%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын 4 сангийн нийт 7,822 ширхэг нэгж эрх 8,087,281,09 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 168 ширхэг үнэт цаас 16,800,000 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 34 ширхэг үнэт цаас 3,402,400 төгрөгөөр 

  • Багцын арилжааны 1,138,478 ширхэг үнэт цаас 500,008,152 төгрөгөөр тус тус арилжигдсан байна. 

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • Монголросцветмет ТӨҮГ /Эрдэнэс критикал минералс ТӨҮГ/-ийн 2 багц 6,600 тонн Fe-52% Төмрийн хүдэрийг 65 ам.доллараас эхэлж дуудан, үнэ 6.92%-иар өссөн бөгөөд арилжааны үр дүнд 458,700 ам.доллар буюу 1,651,338,348 төгрөгөөр арилжаалж, худалдагч компани арилжааны үнийн өсөлтөөс 106,921,188 төгрөгийн нэмэлт орлого оллоо.

Энэ өдөр нийт 2,710,851,086 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.06%-иар өсч, 67,265.56 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 16,289,616,843,431 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

11 ДҮГЭЭР САРЫН 5-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ · Монголын Хөрөнгийн Бирж