MSE
Бусад мэдээ
Зах зээл

11 ДҮГЭЭР САРЫН 6-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-11-06

Энэ өдөр нийт 21,898,409,335 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр энгийн арилжаагаар 54 хувьцаат компанийн 556,757,748 төгрөгийн үнийн дүн бүхий 1,269,165 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 27 компанийн хувьцааны ханш өсч, 21 компанийн хувьцааны ханш буурсан бол 6 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Жидакс ХК (SOH +14.99%), Би ди сек ХК (BDS +8.67%), Ард санхүүгийн нэгдэл ХК (AARD +5.76%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Фронтиер Лэнд Групп ХК (MDR -14.3%), Шарын гол ХК (SHG -11.7%), Шивээ овоо ХК (SHV -11.47%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын 4 сангийн нийт 25,449 ширхэг нэгж эрх 25,860,296.95 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 330 ширхэг үнэт цаас 16,500,000 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 1 ширхэг үнэт цаас 100,600 төгрөгөөр тус тус арилжигдсан байна. 

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 2 багц 12,800 тонн Баяжуулсан коксжих нүүрсийг 1,150 юаниас эхэлж дуудан, үнэ 3.48%-иар өссөн бөгөөд, арилжааны үр дүнд 15,232,000 юань буюу 8,221,624,320 төгрөгөөр,

  • "Андын илч" ХХК-ийн 9 багц 57,600 тонн Чийг багатай хүрэн нүүрсийг 180 юаниас эхэлж дуудан, үнэ 22.22%-иар өссөн бөгөөд арилжааны үр дүнд 12,672,000 юань буюу 6,839,838,720 төгрөгөөр,

  • "Монголросцветмет" (Эрдэнэс критикал минералс) ТӨҮГ-ын 2 багц 6,600 тонн Fe-65% Төмрийн баяжмалыг 85.00 ам.доллароос эхэлж дуудан, үнэ 2.94%-иар өссөн бөгөөд, арилжааны үр дүнд 1,732,500 ам.доллар буюу 6,237,727,650 төгрөгөөр тус тус арилжааллаа.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар нийт 21,299,190,690 төгрөгийн үнийн дүн бүхий бүтээгдэхүүн арилжаалж, худалдагч компаниуд арилжааны үнийн өсөлтөөс нийт 1,698,184,950 төгрөгийн нэмэлт орлого оллоо.

  • Энэ өдөр нийт 21,898,409,335 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.86%-иар өсч, 67,843.1 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 16,939,116,453,193 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

11 ДҮГЭЭР САРЫН 6-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ · Монголын Хөрөнгийн Бирж