MSE
Бусад мэдээ
Зах зээл

2026 ОНЫ 10 ДУГААР САРЫН 28-НЫ ӨДРИЙН ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2026-10-29

Арилжааны үр дүнд 2 жилийн хугацаатай болон купонтой бондын үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 10.839 хувиар, 3 жилийн хугацаатай болон купонтой үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 11.196 хувиар тус тус тогтлоо.

Өчигдөр /2026.10.28/ Засгийн газрын купонтой 2 жилийн хугацаатай болон купонтой 3 жилийн хугацаатай дотоод үнэт цаасыг хөрөнгө оруулагчдад нээлттэй санал болгон арилжаалсан.

Хөрөнгө оруулагчдаас 2 жилийн хугацаатай болон купонтой бондод 16.8 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 9 ширхэг захиалга, купонтой 3 жилийн хугацаатай бондод 16.8 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 9 ширхэг захиалга буюу нийт 33.6 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий саналыг ирүүллээ.

Арилжааны үр дүнд нийт 20 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 200,000 ширхэг үнэт цаас арилжигдаж, 2 жилийн хугацаатай болон купонтой бондын үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 10.839 хувиар, 3 жилийн хугацаатай болон купонтой үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 11.196 хувиар тус тус тогтлоо.

Тус арилжааны үр дүнгийн дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

2026 ОНЫ 10 ДУГААР САРЫН 28-НЫ ӨДРИЙН ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА · Монголын Хөрөнгийн Бирж