2026 ОНЫ 9 ДҮГЭЭР САРЫН 16-НЫ ӨДРИЙН ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

Арилжааны үр дүнд 2 жилийн хугацаатай хямдруулалттай бондын үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 10.703 хувиар, купонтой 3 жилийн хугацаатай бондын үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 11.397 хувиар тус тус тогтлоо.
Өнөөдөр /2026.09.16/ Засгийн газрын купонтой 2 жилийн хугацаатай болон купонтой 3 жилийн хугацаатай, нийт 10 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий дотоод үнэт цаасыг хөрөнгө оруулагчдад нээлттэй санал болгон арилжаалсан.
Хөрөнгө оруулагчдаас 2 жилийн хугацаатай хямдруулалттай бондод 5.0 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 7 ширхэг захиалга, купонтой 3 жилийн хугацаатай бондод 5.0 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 7 ширхэг захиалга буюу нийт 10.00 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий саналыг ирүүллээ.
Арилжааны үр дүнд нийт 10 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 100 мянган ширхэг үнэт цаас арилжигдаж, 2 жилийн хугацаатай хямдруулалттай бондын үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 10.703 хувиар, купонтой 3 жилийн хугацаатай бондын үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 11.397 хувиар тус тус тогтлоо.
Тус арилжааны үр дүнгийн дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.