MSE
Бусад мэдээ
Зах зээл

7 ДУГААР САРЫН 31-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-07-31

Энэ өдөр нийт 103,477,442,553 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

2026 оны 7 дугаар сарын 31-ний өдөр энгийн арилжаагаар 44 хувьцаат компанийн 498,250,114 төгрөгийн үнийн дүн бүхий 1,141,024 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 24 компанийн хувьцааны ханш өсч, 12 компанийн хувьцааны ханш буурсан бол 8 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Инновэйшн инвестмент ХК (QPAY +15.00%), Монложистикс Холдинг ХК (MLG +12.85%), Эрдэнэс сольюшинс ХК (AMT +12.78%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Таван толгой ХК (TTL -5.71%), Улсын их дэлгүүр ХК (UID  -5.14%), Тээвэр дархан ХК (TEE -4.98%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын 3 сангийн 57,257 ширхэг нэгж эрх 19,415,533 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 1,599 ширхэг үнэт цаас 158,303,040 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 74 ширхэг үнэт цаас 7,400,200 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 36 ширхэг үнэт цаас 3,600 ам.доллар (12,938,148)-оор тус тус арилжигдсан байна.  

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 2 багц 12,800 тонн Дэгдэмхий бодис дунд коксжих нүүрс 1,995,520 ам.доллар буюу 7,171,759,194 төгрөгөөр,

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 5 багц 32,000 тонн Баяжуулсан сул коксжих нүүрс 4,348,800 ам.доллар буюу 15,629,282,784 төгрөгөөр,

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 3 багц 19,200 тонн Баяжуулсан дунд зэрэг үнстэй, хагас хатуу коксжих нүүрс 8,832,000 юань буюу 4,697,387,520 төгрөгөөр,

  • "Эрдэнэт Үйлдвэр" ТӨҮГ-ын 7 багц 6,342 тонн 22.35%-ийн зэсийн агуулгатай баяжмал 20,947,182.06 ам.доллар буюу 75,282,706,020.90 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Энэ өдөр нийт 103,477,442,553 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс -1.16%-иар буурч, 54,126.05 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 13,885,112,931,741 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

#market