MSE
Бусад мэдээ
Зах зээл

8 ДУГААР САРЫН 19-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-08-19

Энэ өдөр нийт 651,587,944,155  төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

2026 оны 8 дугаар сарын 19-ний өдөр энгийн арилжаагаар 49 хувьцаат компанийн 579,753,936 төгрөгийн үнийн дүн бүхий 1,273,778 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 24 компанийн хувьцааны ханш өсч, 19 компанийн хувьцааны ханш буурсан бол 9 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Хүннү менежмент ХК (HBZ+14.99%), Ард санхүүгийн нэгдэл ХК (AARD+8.33%), Крипто Үндэстэн ХК (CNF+5.56%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Монгол алт ХК (ERS -14.95%), Монгол Базальт ХК (MBW -5.24%), Говь ХК (GOV -4.74%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 63,192 ширхэг нэгж эрх 33,700,499.17 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 1,519 ширхэг үнэт цаас 113,925,000.00 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.  

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Энержи Ресурс" ХХК-ийн багц 12,800 тонн Баяжуулсан коксжих нүүрс 15,360,000 юань буюу 8,187,955,200 төгрөгөөр,

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн багц 32,000 тонн Дэгдэмхий бодис дунд, коксжих нүүрс 5,616,000 ам доллар буюу 20,186,150,400 төгрөгөөр,

  • "Эрдэнэс критикал минералс" ТӨҮГ /Монголросцветмет ТӨҮГ/-ийн багц 6,600 тонн 52% -ийн агууламжтай төмрийн хүдэр 471,900 ам доллар буюу 1,696,197,360 төгрөгөөр,

  • "Тавантолгой" ХК-ийн 157 багц 1,004,800 тонн 1/3 коксжих нүүрс 134,643,200 ам доллар буюу 483,961,518,080 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 10 багц 64,000 тонн Баяжуулсан сул коксжих нүүрс 10,009,600 ам доллар буюу 35,978,506,240 төгрөгөөр,

  • "Тавантолгой" ХК-ийн 16 багц 102,400 тонн 1/3 коксжих нүүрс 14,592,000 ам доллар буюу 52,449,484,800 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

  • "Тавантолгой" ХК-ийн 16 багц 102,400 тонн 1/3 коксжих нүүрс 13,465,600 ам доллар буюу 48,400,752,640 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Энэ өдөр нийт 651,587,944,155 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс +0.22%-иар өсч, 55,915.82 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 14,224,119,340,399 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ