MSE
Бусад мэдээ
Зах зээл

8 ДУГААР САРЫН 21-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-08-21

Энэ өдөр нийт 41,121,412,457 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

2026 оны 8 дугаар сарын 21-ний өдөр энгийн арилжаагаар 45 хувьцаат компанийн 620,566,229 төгрөгийн үнийн дүн бүхий 1,496,689 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 23 компанийн хувьцааны ханш өсч, 17 компанийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Ард кредит ББСБ ХК (ADB +10.01%), Монложистикс Холдинг ХК (MLG+7.6%), Говь ХК (GOV+4.12%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Ремикон ХК (RMC -6.93%), Эм Жи Эл Акуа ХК (MGLA  -3.96%), Ард Даатгал ХК (AIC -2.83%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын 4 сангийн 154,445 ширхэг нэгж эрх 98,809,362.12 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 1,414 ширхэг үнэт цаас 106,075,010.00 төгрөгөөр,

  • Багцын арилжаагаар 7,183,910 ширхэг үнэт цаас 1,895,259,136.20 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.  

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 2 багц 12,800 тонн Баяжуулсан коксжих нүүрс 16,320,000 юань буюу 8,724,345,600 төгрөгөөр,

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 2 багц 12,800 тонн Дэгдэмхий бодис дунд, коксжих нүүрс 2,336,000 ам доллар буюу 8,396,798,720 төгрөгөөр,

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 5 багц 32,000 тонн Дэгдэмхий бодис дунд, коксжих нүүрс 5,920,000 ам доллар буюу 21,279,558,400 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Энэ өдөр нийт 41,121,412,457 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс +0.78%-иар өсч, 56,664.44 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 14,343,854,528,156 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

8 ДУГААР САРЫН 21-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ · Монголын Хөрөнгийн Бирж