8 ДУГААР САРЫН 27-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

Энэ өдөр нийт 75,966,820,048 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.
2026 оны 8 дугаар сарын 27-ны өдөр энгийн арилжаагаар 52 хувьцаат компанийн 951,411,539 төгрөгийн үнийн дүн бүхий 1,515,902 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 20 компанийн хувьцааны ханш өсч, 22 компанийн хувьцааны ханш буурсан бол 10 компанийн ханш тогтвортой байлаа.
Үүнээс Оллоо ХК (OLL +14.29%), Ариг гал ХК (EER +9.76%), Ард санхүүгийн нэгдэл ХК (AARD +6.03%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Хүрд XK (HRD -9.91%), Монголын хөрөнгийн бирж ХК (MSE -5.59%), Улсын их дэлгүүр ХК (UID -3.60%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.
Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар:
Хөрөнгө оруулалтын 4 сангийн 54,404 ширхэг нэгж эрх 60,520,220 төгрөгөөр,
Хөрөнгөөр баталгаажсан 2,704 ширхэг үнэт цаас 202,206,000 төгрөгөөр,
Багцын арилжаагаар 11,138,507 ширхэг үнэт цаас 3,243,428,899 тус тус арилжигдсан байна.
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:
"Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн 18 багц 56,700 тонн 58%-ийн агууламжтай төмрийн баяжмал 3,402,000 ам доллар буюу 12,231,516,780 төгрөгөөр,
"Энержи Ресурс" ХХК-ийн 2 багц 12,800 тонн Баяжуулсан коксжих нүүрс 17,152,000 юань буюу 9,175,976,960 төгрөгөөр,
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 5 багц 32,000 тонн Дэгдэмхий бодис дунд коксжих нүүрс 6,096,000 ам доллар буюу 21,917,497,440 төгрөгөөр,
"Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн 18 багц 56,700 тонн 58%-ийн агууламжтай төмрийн баяжмал 3,288,600 ам доллар буюу 11,823,799,554 төгрөгөөр,
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 10 багц 64,000 тонн Баяжуулсан коксжих чанаргүй нүүрс 4,550,400 ам.доллар буюу 16,360,462,656 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.
Энэ өдөр нийт 75,966,820,048 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс 0.37%-иар өсч, 57,814.85 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 14,754,695,965,916 төгрөг боллоо.
Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ