8 ДУГААР САРЫН 28-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

Энэ өдөр нийт 69,845,441,391 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.
2026 оны 8 дугаар сарын 28-ны өдөр энгийн арилжаагаар 50 хувьцаат компанийн 589,199,715 төгрөгийн үнийн дүн бүхий 879,895 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 17 компанийн хувьцааны ханш өсч, 20 компанийн хувьцааны ханш буурсан бол 13 компанийн ханш тогтвортой байлаа.
Үүнээс Ард санхүүгийн нэгдэл ХК (AARD +4.90%), Улсын их дэлгүүр ХК (UID +3.73%), Мерекс ХК (MRX +3.57%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Сэндли ББСБ ХК (SEND -4.44%), Худалдаа Хөгжлийн банк (TDB -4.17%), Оллоо ХК (OLL -3.85%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.
Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар:
Хөрөнгө оруулалтын 4 сангийн 189,008 ширхэг нэгж эрх 58,895,710 төгрөгөөр,
Хөрөнгөөр баталгаажсан 160 ширхэг үнэт цаас 12,000,000 төгрөгөөр,
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 1 ширхэг үнэт цаас 100,000 төгрөгөөр
Багцын арилжаагаар 1,064,000 ширхэг үнэт цаас 3,998,830,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:
"Энержи Ресурс" ХХК-ийн 2 багц 12,800 тонн Баяжуулсан коксжих нүүрс 17,984,000 юань буюу 9,622,519,040 төгрөгөөр,
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 2 багц 12,800 тонн Дэгдэмхий бодис дунд коксжих нүүрс 2,540,800 ам доллар буюу 9,135,852,928 төгрөгөөр,
"Эрдэнэс критикал минералс" (Монголросцветмет) ТӨҮГ-ын 2 багц 6,600 тонн 65%-ийн агууламжтай төмрийн баяжмал 465,300 ам.доллар буюу 1,673,060,598 төгрөгөөр,
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 10 багц 64,000 тонн Дэгдэмхий бодис дунд коксжих нүүрс 12,448,000 ам доллар буюу 44,758,775,680 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.
Энэ өдөр нийт 69,845,441,391 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс 0.08%-иар өсч, 57,861.73 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 14,739,110,532,968 төгрөг боллоо.
Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.