9 ДҮГЭЭР САРЫН 10-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

Энэ өдөр нийт 165,253,914,986 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.
2026 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр энгийн арилжаагаар 54 хувьцаат компанийн 403,084,260 төгрөгийн үнийн дүн бүхий 1,040,453 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 22 компанийн хувьцааны ханш өсч, 23 компанийн хувьцааны ханш буурсан бол 9 компанийн ханш тогтвортой байлаа.
Үүнээс Монгол керамик ХК (KEK) +15.00%), Тандэм инвэст ББСБ ХК (TAND +8.51%), Монгол Базальт ХК (MBW +3.64%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Түшиг Уул ХК (TUS -14.91%), Оллоо ХК (OLL -12.38%), Хай би ойл ХК (HBO -10.13%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.
Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар:
Хөрөнгө оруулалтын 4 сангийн 18,154 ширхэг нэгж эрх 11,890,155 төгрөгөөр,
Хөрөнгөөр баталгаажсан 708 ширхэг үнэт цаас 70,215,240 төгрөгөөр,
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 3,012 ширхэг үнэт цаас 301,200,000 төгрөгөөр,
Багцын арилжаагаар нийт 4,481,000 ширхэг үнэт цаас 1,237,562,580 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:
"Тавантолгой" ХК-ийн 32 багц 204,800 тонн Баяжуулсан сул коксжих нүүрс 24,678,400 ам.доллар буюу 88,726,745,088 төгрөгөөр,
"Монголросцветмет" ТӨҮГ (Эрдэнэс критикал минералс)-ын 2 багц 6,600 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 438,900 ам.доллар буюу 1,577,985,948 төгрөгөөр,
"Тавантолгой" ХК-ийн 10 багц 64,000 тонн Баяжуулсан коксжих чанаргүй нүүрс 4,480,000 ам.доллар буюу 16,107,033,600 төгрөгөөр,
"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын 13 багц 468 тонн 44%-иаc багагүй молибдены агуулгатай баяжмал 15,803,377.2 ам.доллар буюу 56,818,198,114.704 төгрөгөөр тус тус арилжаалагдсан байна.
Энэ өдөр нийт 165,253,914,986 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс 0.29%-иар өсч, 62,884.14 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 15,711,231,541,300 төгрөг боллоо.