MSE
Бусад мэдээ
Зах зээл

9 ДҮГЭЭР САРЫН 14-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-09-14

Энэ өдөр нийт 11,921,848,194 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

2026 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр энгийн арилжаагаар 58 хувьцаат компанийн 507,597,714 төгрөгийн үнийн дүн бүхий 932,643 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас  23 компанийн хувьцааны ханш өсч, 21 компанийн хувьцааны ханш буурсан бол 14 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Улаансан ХК (UNS +14.47%), Худалдаа Хөгжлийн банк (TDB +5.02%), Түмэн шувуут ХК (TUM +3.8%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Мик холдинг ХК -4.97%), Махимпекс ХК (MMX -3.59%), Мерекс ХК (MRX -3.45%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын 4 сангийн 17,946 ширхэг нэгж эрх 21,607,714.45 төгрөгөөр ,

  • Хөрөнгөөр баталгаажсан 574 ширхэг үнэт цаас 57,400,000.00 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 51 ширхэг үнэт цаас 5,100,300 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.  

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Энержи Ресурс" ХХК-ийн багц 12,800 тонн Баяжуулсан коксжих нүүрс 18,176,000 юань буюу 9,740,154,880 төгрөгөөр,

  • "Монголросцветмет" ТӨҮГ (Эрдэнэс критикал минералс)-ын багц 6,600 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 442,200 ам.доллар буюу 1,589,987,586 төгрөгөөр тус тус арилжаалагдсан байна.

Энэ өдөр нийт 11,921,848,194 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.85%-иар өсч, 63,590.83 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 15,891,888,968,862 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

9 ДҮГЭЭР САРЫН 14-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ · Монголын Хөрөнгийн Бирж